MMC 440 сая ам.долларын үнэт цаас гаргалаа

2019 оны 04 сарын 04

Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation буюу “Энержи Ресурс” компани 440 сая ам.долларын үнэт цаас гаргалаа. 2024 онд хугацаа нь дуусах 9.25 хувийн хүүтэй үнэт цаасны нийт захиалга 740 сая ам.доллар болсон байна. Захиалга өгсөн хөрөнгө оруулагчдын 56 хувь нь Азиас, 25 хувь нь Америкаас бүрдсэн байна.

Тодотгоход, “Энержи Ресурс” компани 2018 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаа Хонконгийн хөрөнгийн биржийн веб хуудсаар олон нийтэд нээлттэй болгож, албан ёсоор танилцуулаад байгаа юм. Өнгөрсөн онд тус компани нийт 4.7 сая тонн нүүрсэн бүтээгдэхүүн борлуулжээ.  Тайлант хугацаанд БНХАУ дахь эцсийн хэрэглэгчдэд шууд хүргэн нийлүүлсэн 1 тонн баяжуулсан коксжих нүүрсний үнийг дунджаар 170.1 ам.долларт хүргэж, өнгөрсөн оны түвшнээс 10 орчим хувиар өсгөжээ. Мөн хугацаанд тус компаниас БНХАУ-ын Ганцмод боомтын нөхцлөөр борлуулсан баяжуулсан коксжих нүүрсний дундаж үнэ 135.6 ам.доллар байжээ. Ингэснээр “Энержи Ресурс”-ийн борлуулалтын орлого 591 сая ам.долларт хүрч, 2017 оны санхүүгийн тайлантай харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт харагдаж байгаа юм. Тус компанийн нийт ашиг 230 сая ам.доллар буюу одоогийн ханшаар тооцоход 605 гаруй тэрбум төгрөг бүртгэгджээ. Цэвэр ашгийн хэмжээ 83 сая ам.доллар байгаа нь 2017 онд зээлийн бүтцийн шинэчлэлээс олсон санхүүгийн олзыг оролцуулалгүй тооцвол өмнөх оныхоос 72.5 хувиар өссөн үзүүлэлт.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mglhuu(82.233.228.208) 2019 оны 04 сарын 04

nuursnees husaad baigaa landaga-aar hamgaaluulsan ajnai Baterdeniin gariig hezee humih ve?

0  |  0
Top