Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Сирийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх хүсэлтэй байна. Тэрбээр Москвад очих бодолтой байгаа аж. Энэ үеэрээ Сирийн нөхцөл байдал болон ОХУ, Израилийн зэвсэгт хүчин хоорондын байнгын болон тусгай зохицуулалтын талаар хэлэлцэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.
Түүнчлэн Казахстаны Гадаад хэргийн яамнаас “Сирийн асуудлаарх ээлжит хэлэлцээ Нур-Султан хотод энэ сарын 25-26-нд болно” гэж мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн хоёрдугаар сард Иран болон Туркийн удирдагч нартай хийсэн Сирийн асуудлаарх уулзалт тун үр дүнтэй болсныг хэлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )