Үндэсний статистикийн хорооны /ҮСХ/ дарга А.Ариунзаяа “21-р зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл” /ПАРИС 21/-ийн Удирдах зөвлөлийн тэргүүнээр сонгогдлоо. Манай улсын Үндэсний статистикийн хороо нь тус түншлэлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр 2018 оноос ажиллаж байна.
Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа ПАРИС21-ийн Удирдах зөвлөлийн хуралд энэ сарын 2-3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо оролцлоо. Энэ үеэр ПАРИС21-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж тус Хорооны дарга А.Ариунзаяаг Удирдах зөвлөлийн тэргүүнээр томилжээ.
Удирдах зөвлөлийн хурлаар гишүүдийн цаашдын үйл ажиллагаа болон чиглэлүүдэд зөвлөмж зааварчилгаа өгч, тэдгээрийн мэдлэг туршлагаас хуваалцдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )