Хоёр удаа ЖДҮ-ийн зээл авсан Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг ЧӨЛӨӨЛНӨ

2019 оны 04 сарын 05

М.Энх-Амгаланг чөлөөлсөн тул Улсын Ерөнхий прокурорын ажлыг Б.Амгаланбаатар түр орлож үлдсэн. Тэгвэл албан ёсны хариуцсан ажил нь Ерөнхий прокурорын орлогч болох Б.Амгаланбаатарыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Б.Амгаланбаатар нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг хоёр жил дараалан өөрийн 100 хувийн эзэмшлийн компаниараа авсан нь ил болсон.

Гэтэл ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар нийслэлийн Прокурорын газар /НПГ/-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулахаар АТГ-т шилжүүлж, прокуророос хянахаар болсонтой зэрэгцэн Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар гэдэг нөхрийг албан тушаалаас нь буулгах ёстой гэсэн асуудал яригдсан юм.

Прокурорын байгууллагын толгой дээр  ашиг сонирхлын зөрчилтэй этгээд сууж байхад Прокурор шударгаар хяналт тавьж чадах уу гэдэг асуулт анхаарал татах нь зүйн хэрэг.

Б.Амгаланбаатарын тухайд өөрийнх нь 100 хувийн эзэмшлийн "Цаст согоот" ХХК нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хоёр жил дараалан зээл авсан байгаа юм. Нэг биш хоёр удаа авсан зээлийн мөнгөөрөө ямар үйл ажиллагаа явуулснаа тайлагнаад суух нь түүний хувьд зохимжгүй. Б.Амгаланбаатарыг хариуцлага бүхий албан тушаалд томилсон нь ЖДҮ-ийн мөнгөнөөс хувьдаа зээлэх зөвшөөрөл олгосон хэрэг биш.

 Сануулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд УЕП-ын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлж, улмаар түүнийг томилсон байдаг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЖИДҮҮЧИД ЗАЙЛ!(150.129.143.176) 2019 оны 04 сарын 05

ЖИДҮҮДСЭН АСУУДАЛ БОЛ МАШ НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ УРДААС НАРИЙН ТӨЛӨВЛӨЖ ХИЙСЭН ЛУЙВАР !!! ЭНЭ ЛУЙВАРУУДЫГ ХААЦАЙЛАХ ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙГЭЭР ЭНЭ АМГАЛАНБААТАР ГЭГЧ ПРОКУРОР ЖИДҮҮДСЭН !!!

0  |  0
ббб(202.179.24.41) 2019 оны 04 сарын 05

ЖДҮ бол шударга шүү. ЖДҮ-гээс зээл авсан хүмүүсийг бодохоор хайр хүрээд үхлээээээ

0  |  0
Top