Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан шинээр томилогдсон Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзжээ. Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээллийг өгчээ.
Мөн уулзалтаар Монгол Улсад хэрэгжиж байгаа Дэлхийн банкны “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр” болон Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилт, эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүдийн талаар санал солилцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )