Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд шалгаран үлдсэн хоёр нэр дэвшигч өнөөдөр согтууруулах, мансууруулах бодисны шинжилгээнд орж, цусаа өглөө. Шинжилгээний хариу 3 хоногийн дараа гарах юм.
Ерөнхийлөгч Петр Порошенко “Олимпийский” үндэсний спортын төвд шинжилгээ өгсөн.
Нэр дэвшигч Владимир Зеленский түүнийг энэ сарын 19-нд “Олимпийский”-д халз мэтгэлцээнд дуудсан билээ. Халз мэтгэлцээнд орох хэд хэдэн шаардлага тавьсны дотор архи, хар тамхины шинжилгээ байсан юм. Порошенко нөхцлийг хүлээн зөвшөөрч, “Олимпийский”-д хамтдаа шинжилгээ өгөхийг уриалсан ч Зеленский Киевийн эмнэлгийг сонгосон байна.
Сонгуулийн хоёрдугаар шат 4-р сарын 21-нд болно.
Сэтгэгдэл ( 0 )