"TOP 20" индекс өсөв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 06

Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар /2019.04.05/ I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 92,650,152 төгрөгийн үнийн дүн бүхий 499,305 ширхэг хувьцаа арилжигдлаа. 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

 Үүнээс "Улсын Их Дэлгүүр" ХК болон  "Махимпекс" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Такь-Ко" ХК болон "Баялаг Налайх" ХК  -ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.16 хувиар өсч, 20108.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,326,333,209,315.82 төгрөг болов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top