"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын орлогч захирлуудыг томилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

ТӨБЗГ-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч захирлуудыг томилсон байна. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэгдүгээр орлогчоор Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат нарыг томилж, шинэ захирлууд ажлаа хүлээн авчээ.

Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх тус үйлдвэрт 30 гаруй жил ажиллаж байгаа ба баяжуулалтын техникч, баяжуулалтын инженер, олон улсын худалдааны менежер мэргэжилтэй.

Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа эдийн засагч, удирдлагын менежер, мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх мэргэжилтэй. 2017 оноос Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ.

Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр нефтийн эдийн засагч, мэргэшсэн нягтлан бодогч мэргэжилтэй. 2017 оноос тус үйлдвэрт Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бол Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат дулааны инженер, эрх зүйч мэргэжилтэй. 2017 оноос тус үйлдвэрийн "РСЦ" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top