Улаанбаатар-Дарханы замыг 4 эгнээ болгох санхүүжилт шийдэгдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын сэргээн босголт хөгжлийн банкийг төлөөлж тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг зам тээвэр, дэд бүтцийн салбарын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олгож байгаа юм. Эхний ээлжид Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, “Бүс ба зам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс-Монгол Улс-Оросын Холбооны Улсын эдийн засгийн коридор” санаачилгын хүрээнд хамрагдах эдийн засаг, худалдааны чухал ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс энэхүү коридорыг 4 урсгалтай буюу “Asia Highway 3” стандартын 1 дүгээр зэрэглэлийн зам болгохоор ажиллаж байна. 1996 оноос хойш их засвар хийгдээгүй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ачаалал жилээс жилд нэмэгдэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, замын өргөтгөл шинэчлэлийг хийх нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр байгаа юм.

Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсын урт хугацааны найдвартай түнш бөгөөд 2006 оноос хойш Монгол Улсад нийт 1.6 тэрбум гаруй еврогийн урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг уул уурхай, уул уурхайн бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, аж үйлдвэр, ноолуур, жижиглэнгийн худалдаа, банк санхүүгийн болон бусад үйлдвэрлэл үйлчилгээний салбарын нийт 102 төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулжээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Texengy(202.126.88.193) 2019 оны 08 сарын 10

Сэргээн босголт хөгжлийн Европын банк гэвэл

0  |  0
bghj(66.181.161.96) 2019 оны 04 сарын 12

zam zaswariin huraamj haashaa orchihuu,,,

0  |  0
Irgen(66.181.161.122) 2019 оны 04 сарын 11

Hoyor ursgalinhaa dunduur yadaj 2m zaitai hiiwel osol awaar bagasnada uugni

0  |  0
зочин(202.72.245.122) 2019 оны 04 сарын 11

сайхан сайхан

0  |  0
batbayar (66.181.183.166) 2019 оны 04 сарын 12

sumiin tovoor dairan garj baigaa hesguudiig joohon zaitai toirj garah baidlaar hiivel saihan bolno bhaa

5  |  0
Цдо(64.119.21.233) 2019 оны 04 сарын 10

Сайхан таних тэмдэгүүд.алсаас нүдэнд олигтойхон харагдахаар байвал зүгээр юмаа.энд тэнд явж байхад замын тэмдэг,км зай .сум . Газрын нэр.сайхан томхон байвал зүгээр юм.аймаг сумдууп анхаармаар .нэг гуйсан ,яау олж хийсэн юм гэмээр байдаг.

0  |  0
aaaaaa(202.21.108.73) 2019 оны 04 сарын 10

ugaasa shiidegedeed basian ajiliig MAh zogsooj 4 jil uhraalaa sh de muu buzaruud udiid zamorchison baih bailaa

0  |  0
Зочин(150.129.140.44) 2019 оны 04 сарын 12

Хятадууд хийх үү.Монголынхоо олон том ачааны машиуудаа орулж ажиллуулах нь зөв шүү

3  |  0
Иргэн(66.181.161.23) 2019 оны 04 сарын 10

Эхнээсээ л ус зайлуулах инженерийн байгууламж,зэрлэг болон тэжээмэл амьтад зам хөндлөн гарах гарцыг маш сайн хийж өгөх хэрэгтэй дээ

1  |  0
Qwert(64.119.16.170) 2019 оны 04 сарын 11

Idea handaggui lalaruud ni idchih viidee

2  |  0
зочин (117.111.22.198) 2019 оны 04 сарын 11

за тэгээд новшнууд нь дундаас идэж ууж хулгай хийхгээд дайраад байх вий дэ нэг аятайхан хэдэн арван жилийн настай юм хийчихээрэй дэ.

3  |  0
Top