Дээд сургууль их зантай ажилгүйчүүдийг бэлтгэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 02

 Монголд өнөөдөр 156 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа.  Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдээ дээд сургуульд суралцуулах сонирхол асар их байдаг. Харамсалтай нь амьдралынхаа дөрвөн жилийг оюутан гэж өнгөрөөгөөд дараа нь ажилгүйчүүдийн эгнээнд багтдаг хуульч, эдийн засагчдыг тоолбол нэлээдгүй тоо гарах биз. Жил бүр элсэлтийн шалгалтанд  оюутан болох хүсэлтэй залуусаар их дээд сургуулиуд дүүрдэг  хойно. Дөрөв таван жил зарцуулж гарын арван хуруунд багтах хэмжээний сая төгрөгөөр зардал гаргаад хэр чанартай мэргэжилтэн бэлтгэж байна гэдэг бас л бодууштай асуудал. 59,4 сая хүн амтай Их Британи улс 89 дээд сургуультай бол 20,1 сая хүн амтай Австрали улс 62, 13,1 сая хүн амтай Зимбабве улс нэг, 24 сая хүн амтай Балба улс нэг, 9,9 сая хүн амтай Тунис хоёр  их дээд сургуултай байхад 2,7 сая хүн амтай монгол улс 156 их дээд сургуультай байна. Энэ тоон баримтыг бусад улсуудтай харьцуулахаас өмнө бол хэвийн сонсогдож байв. Харин дэлхийн улсуудын боловсролыг чиг хандлагыг  дээд сургуулийнх нь тоог хүн амтай харьцуулахад тэд зөвхөн чанарыг эрхэмлэдэг нь харагдаж байна. Харин бид юуг  эрхэмлээд байна вэ?   Ёстой л нөгөө номыг нь дуулаад,  ногоотой шөлийг нь идсэн болохоор би дээд сургууль төгсчихөөд яаж  ийм ажил хийгээд  зогсож байдаг юм гэгчлэн их зантай дээд боловсролтонгуудаас ажилгүйдэл ихээр үүсэж байгаа нь нууц биш. Эрт дээрээс эзэн Чингис маань дэлхийн талыг эзэлж явсанаас ч тэрүү Монголчууд бусдад дарлагдаж толгой бөхийх тун дургүй. Тэр ч утгаараа бүгд өөрөө өөртөө эзэн буюу одоогийнхоор дарга, захирал болох сонирхолтой гэж гадаадын нэг мэргэжилтэн ярьсан байсан.  Тэр ч үнэн биз. Энэ ч утгаараа бусдаас дутах юу байхав гэж дээд сургуульд суралцдаг. Гэхдээ дээд сургууль төгссөн цэвэрлэгч ажилд авна гэх хэмжээнд хүрээд байгаа энэ их дээд сургуулиудын тоог цөөлж, чанарыг эрхэмлэмээр байна.  Төгссөн мэргэжлээрээ толгой дээгүүр, түрийвч дүүрэн явдаг ажилчдыг бэлтгэдэг ТМС-үүдийг олшруулъя.

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top