#BOOKTELLER: “Гүйж яваа эмэгтэй” номоос онцлох 10 эшлэл

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Шилдэг бүтээлийн “Алтан-Өд” наадмын 2009, 2011 оны тэргүүн шагналт, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнийн “Гүйж яваа эмэгтэй” бодит амьдралаас сэдэвлэсэн бэсрэг роман хэвлэгдэн, уншигчдын гарт ирээд удаагүй байна.

Зохиолч тус бүтээлээ “Хилийн чанадад ажиллаж амьдардаг эцэг, эхээсээ хэдэн мянган бээрийн алсад үлдсэн ч өдөр, шөнө бүхэн сэтгэл зүрхэндээ тэдэнтэйгээ хамт байдаг Монголын зуу зуун хүүхдэд зориулав” гэжээ.

Сонирхуулахад, “Гүйж яваа эмэгтэй” зохиолын гол дүр болох уран нугараач Ч.Отгончимэг өдгөө Мексик улсад ажиллаж, амьдардаг ба Холливудад нээлтээ хийгээд удаагүй байгаа “Дамбо” уран сайхны кинонд туслах дүр бүтээсэн юм.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top