ОХУ-ыг Мадурог дэмжихээ зогсоо гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 14

АНУ болон Бразил улс ОХУ-д хандан Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжихээ зогсоохыг уриалжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Бразилын Гадаад харилцааны сайд Эрнесту Араужу нар Куба, Орос, Хятадад хандан Венесуэлийн Ерөнхийлөгчийг дэмжихээ зогсоохыг мэдэгдсэн байна.

Мэдэгдлийг АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн алба Помпео болон Араужу нарыг утсаар ярьсны дараа нийтэлжээ. Гадаад харилцааны сайд нар Венесуэлийн улс төр, эдийн засаг болон хүмүүнлэгийн хямралыг зохицуулахад хамтран ажиллах талаар тохиролцсон байна. Тэд мөн гадаад хүч, тэр дундаа Куба, Орос, Хятадын зүгээс Николас Мадурог дэмждэг явдлыг зогсоох шаардлагатай гэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өмнө нь ОХУ-ыг Венесуэлийн хэрэг явдалд хууль бусаар оролцож байна гэж буруутгаж байсан билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шударгынхан(202.9.43.21) 2019 оны 04 сарын 14

АНУ л дэлхийг түйвээж, эрхэндээ оруулахыг бодно. бусдыг дарангуйлахаа АНУ зогсоох хэрэгтэй.

1  |  0
zochin(120.142.31.236) 2019 оны 04 сарын 14

amerik orohoor huuli esniih busad oronuud huuli bus boldog ymuu

1  |  1
Зочин(202.9.42.241) 2019 оны 04 сарын 14

Уга Чавесийг Ерөнхийлөгч болох үеэс Венесуэл улс дампуурч эхэлсэн. Венесуэл улсад дарангуйлагч удирдагч нар гарч ирсэн.

1  |  1
Top