Ерөнхийлөгч Х.Баттулга “Нэг бүс, нэг форум”-д оролцоно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

Олон улсын хамтын ажиллагааны “Нэг бүс, нэг зам” форум энэ сарын 25-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод болно.

“Форумд нийт 37 орны төрийн тэргүүн оролцоно. Энэ форум бол манай улсын хувьд 2019 оны хамгийн том олон улсын арга хэмжээ юм” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.  

Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Нэг бүс, нэг зам” форумд  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш, ОУВС-гийн захирал Кристин Лагард нар мөн оролцох юм байна.

Форумын эхний өдөр 12 сэдэвчилсэн уулзалт, хурал болно. 26-нд албан ёсны нээлтийн ажиллагаа, дээд хэмжээний уулзалтуудтай. Харин сүүлийн өдөр буюу энэ сарын 27-нд төр засгийн тэргүүд хамтарсан хурал хийх юм. Албан ёсны бүх арга хэмжээг БНХАУ-ын дарга Ши Жиньпин удирдан явуулна. Ши Жиньпин нээлтийн ёслолд үг хэлж, хаалтын ажиллагаанд форумын үр дүнг танилцуулна. Мөн тэргүүн хатагтайн хамт хүндэт зочдод зориулсан хүлээн авалт зохион байгуулах юм.

“Нэг бүс, нэг форум”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Пакистан, Казахстан, Австри, Азербайжан, Беларусь, Чех, Египет, Грек, Унгар, Итали, Филиппин, Серб, Сингапур, Тажикистан, Таиланд, АНЭУ зэрэг орны  удирдагчид оролцоно.

Анхны “Нэг бүс, нэг зам” форум 2017 оны тавдугаар сард Бээжинд болоход 29 орны Төрийн тэргүүн ирж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(41.138.90.76) 2019 оны 04 сарын 26

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. Та санхүүгийн асуудалтай байгаа, банкны хориглолтод байгаа, хэрэв та төслөө тохируулах санхүүжилт хэрэгтэй бол, моргейжийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад жилд 2% -ийг хурдан, найдвартай зээлээр санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Top