Монголын ард түмнээс БНХАУ-д 30 мянган толгой хонь хандивлалаа

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явж байна.

Энэ удаагийн уулзалт нь хоёр улсын Төрийн тэргүүний тав дахь удаагийн уулзалт юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд “…БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ний тархалт гарч, Хятадын ард түмэн сэтгэл санааны хохирол амссан явдалд эмгэнэл илэрхийлж, монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг шигээ эртний сайхан ёсоор энэ удаад хүрэлцэн ирлээ хэмээн найрсагаар яриа дэлгэн мэндчиллээ.

Мөн эрхэмсэг ноён Ши Жиньпинээр удирдуулсан БНХАУ-ын ард түмэн коронавирусний тархалтыг удахгүй ялан дийлж, цаг зуурын бэрхшээл сорилтыг давж чадна…” гээд БНХАУ-ын шинжлэх ухаанд суурилсан тэмцэл, хичээл зүтгэлийн хүчээр цар тахлыг ялан дийлэх нь дэлхий нийтэд ч тустай үйл болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн БНХАУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг (4709,6 км) хөрш орны хувьд коронавирусний асуудалд Монголын ард түмэн ч санаа зовж байгаа бөгөөд цаг үеийн байдалтай холбогдуулан хоёр орны хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэдий ч коронавирусний тархалт буурсны дараа иргэдийн зорчих хөдөлгөөн хэвийн болж, худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагаа удам сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
 

Мөн цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжих юм гээд БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүслээ.

БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлыг үл огоорон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн халдварт өвчин гарснаас хойш  БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр талууд коронавирусний асуудал нь ганцхан улсын асуудал биш тул хамтран ажиллах нь зүйтэй гээд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

БНХАУ-д коронавирусний халдвар гарч, Хятад улс даяар өвчний тархалттай тэмцэж буй хүнд хэцүү цагт болсон энэ уулзалт нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшиндээ хүрснийг нотолж, хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан явдал боллоо хэмээн талууд уулзалтын төгсгөлд дүгнэв.

Уулзалтад, Монголын талаас айлчлалын бүрэлдэхүүнд багтаж буй албан ёсны төлөөлөгчид, Хятадын талаас ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн хорооны Тамгын газрын дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Улсын хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Хө Лифөн, Худалдааны сайд Жун Шань, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй нарын төлөөлөгчид оролцов.

Уулзалт халуун дотно, найрсаг болж өндөрлөлөө.
 

Эх сурвалж: http://President.m

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.181.33) 2020 оны 02 сарын 28

эх орны дайны үед тэр байтугай хэдэн адуу зээр минь гарсан биз дээ одоо оросууд ямар тоох биш дээ хонь ямаа нийлсэн 99000 өгөх байсан юм

0  |  0
Нэргүй(64.119.27.70) 2020 оны 02 сарын 28

30000 хонийг 30000 гулууз гэж бүү ойлгоосой...\nМалжих оронд очихоороо маш бага зардлаар өсөж үржиж үр шимээ өгөх маш том үйлдвэр шүү дээ ...

0  |  0
ЗОЧИН(103.111.68.3) 2020 оны 02 сарын 28

ЭНЭ ЗӨВ ХЭРЭГ БОЛЛОО. БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ ЖААХАН БАГДУУЛЧИХЛАА ГЭЖ БОДОЖ БАЙНА. УГ НЬ БАЛ ДАРГЫН ҮЕД ВЬЕТНАМД 100.000 ТОЛГОЙ МАЛ, ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЖИЛҮҮДЭД ЗӨВЛӨЛТИЙН АРД ТҮМЭНД 500.000 АГТ МОРЬД, БАС МАЛ БОЛОН АНГИЙН МАХ БЭЛЭГЛЭЖ БАЙСАН АРД ТҮМНИЙ ХОЙЧ ҮЕ ШҮҮДЭЭ БИД ЧИНЬ. ЭНЭ УДАА ХЯТАДУУДЫГ ЯЛГАВАРЛАЖ БОЛОХГҮЙ, 30.000 ХОНЬ ӨГСӨН ЮМ БОЛ ОДОО НЭМЭЭД 70.000 ТОЛГОЙ ЯМАА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ХОНИНЫ МАХ ХУРЦДАЖ МЭДЭХ ЮМ. ХЭРЭВ МОНГОЛД ИЙМ АЮУЛ ТОХИОЛДВОЛ НААД МУУ НЭРТЭЙ ХЯТАДУУД ЧИНЬ ХАМГИЙН ТҮРҮҮНД ИРЖ ТУСЛАХ ХҮМҮҮС ШҮҮ.

1  |  1
Зөвалхам(202.179.4.250) 2020 оны 02 сарын 28

Маш зөв алхам хийсэн ерөнхийлөгчдөө талархаж байна. Энэ цар тахлын улмаас эдийн засгийн хувьд хамгийн их хохирох улс бол манайх\n

0  |  0
Нямаа(150.129.140.91) 2020 оны 02 сарын 28

Манай төрийн тэргүүн маш зөв алхам хийлээ. Баяр хүргэе

0  |  0
МОНГОЛ ХYН(202.9.46.31) 2020 оны 02 сарын 28

МАШ САЙХАН YЙЛ ЯВДАЛ БОЛЛОО ШYY. МОНГОЛЧУУДЫН УУЖУУ ТАЙВАН САЙХАН СЭТГЭЛИЙН ТОД ЖИШЭЭ БОЛОН ТYYХЭНД YЛДЭНЭ

0  |  0
K(69.253.43.151) 2020 оны 02 сарын 28

30000 khonio 100 jiliin saraa avna gevel yakhuuu ur tultei ni uguurei geed

0  |  0
Mongol yalna(66.181.186.211) 2020 оны 02 сарын 28

Ярихаасаа илүү үйлдлээрээ Монголынхоо төлөө юу хийж чадах тэр бүхнээ харуулж чадлаа. Үнэхээр Монголчууд зөв сонголт хийсэн юм байна. Бахархаж байна ЕРӨНХИЙЛӨГЧӨӨРӨӨ

1  |  0
zochin(43.242.243.61) 2020 оны 02 сарын 27

ZUWKHUN IDEJ UUKHAAS UUR YUM TOLGOID ORDOGGUY << ENE>> METIIN MAKHAN TOLGOY. TAKHIANY TARKHITAY YUMNUUD YANA DAA , ERUNKHIILUGCH MASH UKHAANTAY UYL KHIIJEE

0  |  0
Монгол(59.153.87.13) 2020 оны 02 сарын 27

ЭР ХҮН МАРШАЛ ЧОЙБАЛСАН 1945 ОНД ИГШЭЖ НҮҮЖ БАЙСАН ДАА

0  |  0
Zochin(122.201.22.124) 2020 оны 02 сарын 27

Manai erunhiilugch uhaantai shuu

0  |  0
Zochin(103.26.195.215) 2020 оны 02 сарын 27

Mahnii vnee buulgaj chadahgvi ard irged n undur vnetei mahaar goloo zogooj bhad arai yu gvi yu

0  |  1
АРД(202.9.46.43) 2020 оны 02 сарын 27

Нэртэйгээр нь карона вирус гарсан улс орон бүрд 30000 толгой хонь хандивлаж тараагаад л айлчлаад яваад байх юм уу.

0  |  2
БНХАУ-н Дарга ШиЖипи(202.9.46.220) 2020 оны 02 сарын 28

\nБНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн халдварт өвчин гарснаас хойш БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэлээ

4  |  0
зочин(192.82.68.175) 2020 оны 02 сарын 27

Бээжингийн олимпоос монгол бөх алт авчирсан даа билэгтэй шүү

1  |  1
зочин(192.82.68.175) 2020 оны 02 сарын 28

Сүүлийн 100 аад жилд болж байгаагүй тийм нэг яг 2 орны өөрсдийн хүсэл зоригоор тохиосон болсон уулзалт шиг санагдлаа. Өмнө нь голдуу социализмын нэг тийм хүрээ болон хойд хөршийн хүссэн эсвэл хүсээгүй гэх мэт зүйлд баригдсан мэт өнгөц ч юм шиг бодол төрүүлдэг байсан. Тэр их гунигтай шүү Энэ удаа яахав том асуудал яриагүй шийдээгүй байж болох ч үнэхээр найрсаг айлчлал тохиосон бол их билэгтэй юм. э

4  |  0
Иргэн(103.229.121.69) 2020 оны 02 сарын 28

Зөв зүйл хийжээ. Хүний өөрийн гэлтгүй өвчин эмгэгээс бүгд л хол байгээ

6  |  0
Zochin(202.9.46.162) 2020 оны 02 сарын 27

Demjij bn

5  |  0
zochin(43.242.243.61) 2020 оны 02 сарын 27

iim khund ued khyatadyn ard tumend setgeliin dem uzuulj ed materyalyn tuslamj uzuulsen ni manay uls tur , ediin zasagt mash tom uyl yawdal bolloo , buren demjij bayna

5  |  0
zochin(103.26.195.85) 2020 оны 02 сарын 27

ogson honi uudiig ni tamlaad alchihaw urguujeeleed awaarai gachin hool idej bhaar mah id bas delhiigees uuchilalt gui

1  |  4
Top