Х.Баттулга: Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж, дэмждэг ард түмэн

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

БНХАУ-д айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2020.02.27/ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Бээжин хотноо хэлэлцээ хийжээ.

Айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн дагалдан явж буй.

Ардын их хурлын ордонд болсон хэлэлцээний үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Өдгөө Хятад улсын Засгийн газар, ард түмэн шинэ төрлийн коронавирусийн эсрэг хатуу тэмцэж байгаа үед Монгол Улсын Засгийн газар, ард түмэн бидэнд нандин туслалцаа дэмжлэг үзүүлсээр байна. Эрхэм Ерөнхийлөгч та бол уг тахал үүссэний дараа манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн байж, хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын ард түмнийг чин сэтгэлээсээ дэмжиж буйг энэ айлчлал гүйцэд харуулж байна. Түүнчлэн Хятад, Монгол хоёр орон бол харилцан туслалцсан, жаргал зовлонгоо хамтатгасан найрсаг хөрш гэдгийг дахин гэрчилж байна" гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр "Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна" гэжээ.

Хэлэлцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх бөгөөд уг айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай мөн уулзалт хийхээр товлоод байгаа юм.

Энэ удаагийн айлчлалаар  Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм. 

 

 Эх сурвалж: Хятадын Олон улсын радиогийн Монгол хэлний редакц

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dash(68.226.67.57) 2020 оны 02 сарын 28

Erunhiilugchiin ailchlal uneheer thag uee olson bna Hurshuud iim l baih estoi busuu Erhem bicheech giichen guyaiurilaggui hytaduud turengiileed orj ireed uul ovoo uhaad baigaa um bish mohgoliin turd baigaa shavjinuud bolood eh oronch bus humuus uuniig hiigeed bna

1  |  0
дэмжиж байна(66.181.184.23) 2020 оны 02 сарын 27

Айл хүний амь нэг гэдэг, ѳлсгѳлѳн ѳвчинд дарлуулаад хүнд хэцүү байгаа цагт чадах ядахаараа туслалгүй яахав. овоошдээ ерѳнхийлѳгч маань зѳв бодож.

0  |  0
Giichin(174.194.133.144) 2020 оны 02 сарын 27

Mongold hulgaigaar end tend gazar baylag uhaad baidag hulgai hiigeed bgaa hujaa nariin asuudliig boliulj yaria heleltsee hiigeesei bilee .

0  |  0
zochin(202.126.89.22) 2020 оны 02 сарын 27

Jinpin. Dargaa. Mongoliin. ard. tumnii. sanaa. ni gaigui. \nshuu.

1  |  0
2 nuurt, don;t lie(182.160.39.109) 2020 оны 02 сарын 28

chi yadarsan ahmaduudaa yalgavarladag uudgui hun shuu dee, u r not good man

1  |  1
zochin(66.181.161.119) 2020 оны 02 сарын 28

biznesmen hun gej aihtar yuma holig harj bnshu

4  |  0
zochin(43.242.243.61) 2020 оны 02 сарын 28

manay erunkhiilugch uls turiin mundag medremj gargaj chadlaa daa , buren demjij bayna

4  |  0
Oogii(203.91.115.49) 2020 оны 02 сарын 28

Sai bn manai mongolchuud bas ingej uur uls orond tusalj chaddagaa haruullaa .

5  |  0
ARD(202.21.108.157) 2020 оны 02 сарын 28

Сайн байна. Сайхан сэтгэл хандлага шүү

4  |  0
Zochin (109.88.168.40) 2020 оны 02 сарын 28

Nileedgyi ix uls orond xyatadad garsan xaldvart ovchinoos bolj ediin zasagt oorchlolt orj,xyatadaas avdag baraa,selbeg xyleegdej tednii yildverlel bolon yil ajillagaand xyleelt yyseed baina.Ovchloliin yed ch ovchlol zogssonii daraa ch manai ulsiin ediin zasagt garax oorchlolt,xoxiroliig uridchilan xarj,ulsaa toloolon uulzaltand yavj baigaa Eronxiilogchid amjilt xysie!

5  |  0
Зочин(202.55.188.93) 2020 оны 02 сарын 28

Үнэхээр гэнэтийн бөгөөд, гайхалтай сайхан айлчлал байлаа.

4  |  0
Top