“Бүс ба зам” дээд түвшний уулзалт албан ёсоор эхэллээ

2019 оны 04 сарын 26

БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний хурлын төвд өнөөдөр “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалт албан ёсоор эхэллээ.

Энэхүү олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, төлөөлөгчдийн хамт оролцож байна.

Чуулга уулзалтыг БНХАУ-ын дарга Шин Жиньпин нээж үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцох үеэрээ үг хэлэхээр төлөвлөж байна.

“Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын албан ёсны төлөөлөгчид оролцож байна.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Долоогч (66.181.189.205) 2019 оны 04 сарын 26

З дарга та унэхээр зангарагтай байна шууд

0  |  0
Top