Монголд гарсан түймэр хил даван, ОХУ-д гамшиг тарьж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

ОХУ-ын Буриад, Өвөр Байгалийн хязгаарт ой, хээрийн түймэр гарч, замдаа таарсан тосгон, суурин газруудыг устгасаар байна.

 

Энэ сарын 19-нд гарсан их хэмжээний салхи түймэр богино хугацаанд их талбайг бүрхэх нөхцөл болж өглөө. Өвөр Байгалийн хязгаарын амбан захирагчийн үүрэг гүйцэтгэгч Александр Осипов 18-ны өдөр тушаал гаргаж, шар өвс шатаах, ойд зугаалах, очихыг хориглосон. Харин Буриадын Онцгой байдлын газраас мэдээлснээр урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авсан байсан ч Монголоос хоёр түймэр, Хятадаас нэг түймэр  хил даван орж ирсэн байна. 19-ний орой гэхэд Хада-Булак, Усть-Ималка, Унда, Чиндагатай, Среднеаргунск, Чиндант, Токчин тосгон, Борзе, Балее хот түймэрт автаж, ихэнх байшин шатжээ.
 

Монголоос орж ирсэн түймэрт Өвөр Байгалийн хязгаарын Усть-Ималка тосгоны 63 байшин, барилгын 38 нь шатаж, ард иргэд нь орох оронгүй болоод байна. Ерөнхийлөгч В.Путин Онцгой байдлын газарт галыг хурдан шуурхай унтраах үүрэг өгсөн байна.
 

Одоогийн байдлаар 100 гаруй байшин, 14 мянган гектар газар бүрэн шатаж, 29 хүн гэмтсэнээс 4 нь хүнд байдалд байгаа гэнэ.

Дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа гамшгийн талаар "Гринпис России" байгууллагын төлөөлөгч Григорий Куксин “Энэ түймрийн шалтгааныг бид тогтоосон. Шар өвс шатаах, цахилгааны утасны гэмтэл, Хятад, Монголоос орж ирсэн түймэр гол шалтгаан нь боллоо. Энэ удаагийн гамшиг бидэнд түймэр ямар хурдан тархаж, ямар аймшигтай зүйлд хүргэдэг вэ гэдгийг харууллаа. Өвс шатаахгүй, гал гаргахгүй байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан” гэж мэдэгджээ. 
 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaya(125.129.26.199) 2019 оны 04 сарын 23

Yanaaaa aimar ymaa hurdan untraasai

0  |  0
Өодп(203.91.115.40) 2019 оны 04 сарын 23

МОНГОЛООС ОРОС РУУ ТҮЙМЭР ОРОХГҮЙ ДЭЭ МОНГОЛ ДАМПУУРЧЭЭ ТҮЙМРЭЭ Ч УНТРААЖ ЧАДАХАА БОЛЬЖ ДЭЭ

0  |  0
matilda(156.0.212.13) 2019 оны 04 сарын 24

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай тулгардаг, банкны хоригдол, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

1  |  0
Tume(73.83.84.234) 2019 оны 04 сарын 23

Salhinii zugee bodvol mongold tuimer garsanch hoishoo hil davah ni ui l bol.

7  |  0
Top