Түймэр гарсан Өвөр Байгалийн хязгаарын сайдыг ажлаас нь халлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ой хээрийн түймэр гарч, их хэмжээний хохирол гарсан ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Байгалийн нөөц, экологийн сайд Анатолий Романов ажлаасаа халагджээ.
 

"Интерфакс-Дальний Восток" агентлагийн мэдээлснээр энэ сарын 22-ноос эхлэн сайдын үүргийг Олег Некрасов гүйцэтгэх юм байна.

Өвар Байгалийн хязгаарын захирагч Александр Осипов шуурхай хуралдаан дээр шинэ сайдыг танилцуулаад “Одоо бидний гол зорилго бол ойн санд дэг журам тогтоож, байгалийн баялгаа хайрлан хамгаалах. Хууль ёс, дүрэм журмыг зөрчдөг хүмүүсийг энэ салбарт ажиллуулахгүй, хөөх болно” гэж мэдэгджээ.
 

 

"Интерфакс-Дальний Восток" агентлаг “Гал түймэр хэд хэдэн газар зэрэг гарсан нь иргэдийн буруутай үйлдэлтэй холбоотой. Монгол, Хятадаас түймэр орж ирсэн нь батлагдсан ч шар өвс шатаах, зарим газарт гарсан цахилгаан утасны гэмтлийн улмаас гал гарсан байна. Одоо Өвөр Байгальд онц байдал тогтоогоод байна. 14 тосгон, суурин газрын 109 байшин шатаж, 29 хүн гэмтсэний найм нь эмнэлэгт эмчлүүлж байна. Бэлчээр, мал сүрэг гээд нийт 400 хүнд эд материалын хохирол учирсан. Хохирлын хэмжээг тогтоож байна. Хохирогчдод хандив цуглуулах ажил эхэлсэн” гэж мэдээлсэн байна.  

Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочид(202.21.97.90) 2019 оны 04 сарын 23

өвөр байгалийн түймэр жил бүр буриадууд хятадууд ногоо тарих газраа чөлөөлөх арга хэрэглэж ой мод шатахадаг харин орсууд мөнгөөрөө түймэр унтраадаг болсоор удаж байгаа шүү дээ оросын элчингийнхэн ч мэдэхгүй

0  |  0
matilda(156.0.212.13) 2019 оны 04 сарын 22

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай тулгардаг, банкны хоригдол, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Top