Өнгөрсөн баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдөр ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт их хэмжээний гал түймэр гарсан билээ. 28 м/с-ийн хурдтай салхи шуурч байсан нь галыг унтраах ямар ч боломж олгосонгүй.
Засгийн газраас өнөөдөр /2019.04.22/ түймрийн хохирлын хэмжээг тогтоожээ.
Нийт 17 тосгон, суурин галд өртжээ.
109 барилга, байшин шатсаны 99 нь хувийн байшин байжээ.
Гэр орон, өмч хөрөнгөө алдсан хүний тоо 400 гаруй болсон байна.
30 хүн гэмтэж, 4 хүн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.
4000 гэрийн тэмжээмэл амьтан, мал галд үхсэний 374 нь үхэр, 3200 хонь ямаа, 22 гахай, 27 морь, 478 шувуу байна.
Одоогийн байдлаар түймрийн голомтыг бүрэн унтраагаад байна.
Галд хамгийн түрүүн өртсөн Усть-Ималка тосгоны одоогийн байдлыг харуулж байна.
Ийм хүнд цохилтын дараа тосгоныг сэргэн босгох боломжгүй байх гэж нутгийн иргэд үзэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай тулгардаг, банкны хоригдол, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359