“Исламын улс” бүлэглэл Шри Ланкад аллага үйлдэгчдийн нэрийг зарлалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

Энэ сарын 21-нд Шри Ланкад Улаан өндөгний баярын үеэр зочид буудал, сүмд халдлага болсон билээ. Алан хядагчдын “Исламын улс” бүлэглэл тус халдлагыг үйлдсэнээ зарлаад байсан юм. Өнөөдөр тус бүлэглэлээс аллага үйлдэгчдийн нэрийг нийтэд зарлаад тэд “Исламын улс”-д үнэнчээ тангарагласан дайчид байлаа гэж мэдэгджээ.

Абу Хамза гэгч этгээд Гэгээн Антоний, Абу Халиль Гэгээн Себастьяны сүмд бөмбөг дэлбэлсэн гэнэ. Харин Абу Мухаммад Зион сүм, Абу Убайда, Абу Аль-Бара, Абу Мухтар гэсэн 3 алан хядагч 5 одтой Shangri-La, Cinnamon, Kingsbury зочид буудлуудад халдлага үйлдсэн, Абу Абдулла цагдаагийн гурван ажилтныг алсан гэж мэдээлэлд дурдсан байна.

Гурав хоногийн өмнө болсон халдлагаар 8 дэлбэрэлт болж, нийт 321 хүн амиа алдаж, 520 хүн шархадсан. Гадаадын 35 хүн хэлмэгдсэн нь Япон, АНУ, Хятад, Их Британи, Германы иргэд байсан юм. Халдлагатай холбоотойгоор 40 хүн баривчлаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top