ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дээд хэмжээний уулзалт хийх БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнөөдөр /2019.04.24/ ОХУ-д хүрэлцэн очлоо. Түүний хуягт галт тэрэг Приморийн хязгаарын Хасан боомтод зогсож, нутгийн иргэд хүндэтгэлтэйгээр угтан авсан байна.
Ким Жон Ун “Оросын нутагт ирсэндээ баяртай байна. Би дахин ирэх болно” гэж төмөр замын буудал дээр мэдэгдлээ.
Хойд Солонгосын залуу удирдагч Уссурийск хотоор дайран Владивостокт очно. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаад дөрөвдүгээр сарын 27-нд нутагтаа харих юм.
Сэтгэгдэл ( 0 )