“Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, Спортын яам, Шинжлэх ухааны Академи болон "Стартап Монгол" төрийн бус байгууллага хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн “Эрдэм Хакатон 2019” тэмцээнийг 2019 оны тавдугаар сарын 3-10-ны хооронд зохион байгуулах гэж байна.
Тэмцээн “Эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд явагдана.
Тэмцээнд оролцогчид нь патент, ашигтай загвар, барааны тэмдэг эзэмшдэг эсхүл гэрээгээр эзэмших эрхтэй, Оюуны өмчийн газарт мэдүүлгээ гаргасан Их, дээд сургууль, Эрдэм шинжилгээний байгууллага, Аж ахуйн нэгж, Энтрепренёр хувь хүн оролцох боломжтой.
Хакатон тэмцээнд оролцогчдын тоо хязгаартай тул та бүхэн 5 дугаар сарын 1-ний дотор энд дарж бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг (976-51)-265001 дугаарын утас болон erdemhackathon@mas.ac.mn хаягаар авна уу.
Монгол улсын Шинжлэх ухааны Академийн
Инноваци, технологийн хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )