Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Дүүргийн нэгдсэн эмнэлгийн орчимд өнөөдөр өглөө 07:00 цагийн үед (2019.04.26) "Толгойдоо цус болсон хүн хэвтэж байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн ирж, яг одоо хэргийн газрын үзлэг шалгалтыг явуулж байна. Биднийг хэргийн газарт очих үед цагдаагийн бие бүрэлдэхүүн, шинжээч нар ажиллаж байсан бөгөөд хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг албаныхан хэлэв. Хэргийн талаар эхлээд талийгаачийг буудуулж нас барсан байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байв. Гэвч шалгалтын явцад хэргийн нөхцөл байдлын талаар өөр мэдээлэл олдсон юм.
Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар нас барсан иргэн нь орон нутгийн харьяат, 30-38 насны эрэгтэй бөгөөд толгойн тус газраа сумны шархтайгаар нас барсан байна. Хэргийн газрын үзлэгээр нас барсан эрэгтэй өөрийгөө буудсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэх ба талийгаач эрэгтэйн гараас сумны дарь олжээ. Эх сурвалжийн хэлснээр буу алга болсон ба цагдаа нар хэргийн газраас алдагдсан бууг хайж байна.
ХЭРГИЙН ГАЗРААС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 6 )
Д.ЭРДЭНЭБАЯР МЭТИЙН УХАМСАР ДОРОЙ ЛАЛРУУДААС БОЛЖ ЦАГДААГИЙН НЭР ХҮНД ЖОРЛОНТОЙ ХУТГАЛДДАГ ЮМ ДАА.ЦАГДААГИЙН ХУВЦАС ӨМСЧИХӨӨРӨӨ АРСЛАН БАР БОЛЧИХДОГ АМЙТАД БОЛ ЯС ЮМАНДЭЭРЭЭ АЙМХАЙ ХУЛЧГАР САГСУУ БӨӨСНҮҮД Л БАЙДАГ БАЙХГҮЙ ЮУ.УХААНТАЙ ЧАДАЛТАЙ ЭР ХҮН ДАРУУХАН БАЙДГИЙМ ШҮҮ.ЭНЭ БАЙТУГАЙ ХЭРГИЙГ ИЛ ТОДООР ХАРУУЛДАГ ЭРХТЭЙ НИЙГЭМД ИРСНЭЭ МЭДЭЖ ХУУЛИА САХЬ МУУ ГӨЛӨГ МИНЬ.
Зам чөлөөл гэдэг зүйлийг хэлж байна. Энэ ямар хэлээр яриад байгаа юм бэ? Зам чөлөөлөх шаардлага тавилаа гээд Монголоор хэлчихэж болдоггүй юмуу?
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 2% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359
Huduui hun gedegee medegdehgui bh heregtei odoo id nooluurin ue mungiin avaad alsan bh huduunii humuus gants 1eeree yavj bj iim yum boljee
Хөөрхий дөө, орон нутаас ирсэн бололтой дээлтэй залуу байна ш дээ