ХЭРГИЙН ГАЗАР: Нас барсан эрэгтэй өөрийгөө буудсан байж болзошгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 26

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Дүүргийн нэгдсэн эмнэлгийн орчимд өнөөдөр өглөө 07:00 цагийн үед (2019.04.26) "Толгойдоо цус болсон хүн хэвтэж байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн ирж, яг одоо хэргийн газрын үзлэг шалгалтыг явуулж байна. Биднийг хэргийн газарт очих үед цагдаагийн бие бүрэлдэхүүн, шинжээч нар ажиллаж байсан бөгөөд хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг албаныхан хэлэв.

Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар нас барсан иргэн нь Улаанбаатар хотын харьяат эрэгтэй бөгөөд толгойн тус газраа сумны шархтайгаар нас барсан байна. Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр нас барсан эрэгтэй өөрийгөө буудсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэх ба талийгаач эрэгтэйн гараас сумны дарь олжээ. Эх сурвалжийн хэлснээр буу алга болсон ба цагдаа нар хэргийн газраас алдагдсан бууг хайж байна. 

Хэргийн газрын хажууд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг байрладаг бөгөөд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэн Ц гэх эмэгтэйгээс буун дуу сонссон эсэхийг тодрууллаа. Тэрбээр “Би хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Шөнө 03:00 цагийн үед цонхоор харахад хэргийн газрын хажууд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн тамхи татаад зогсож байсан. Нойр хүрэхгүй байхаар нь утсаа цэнэглээд хэвтэж байтал эрэгтэй хүн муухай орилох шиг болсон. Харин эргээд цонхоор хартал хүн харагдаагүй” гэсэн юм.

Хэрэг гарсан газрын ойролцоох худалдааны цэгүүд өглөөний 08:00 цагт онгойдог бөгөөд өнгөрсөн шөнө 24 цагаар ажилласан ТҮЦ-ийн худалдагч эмэгтэй хэлэхдээ “Манай энэ хавиар маш их хөл хөдөлгөөнтэй байдаг. Хажууд эмнэлэг байдаг болохоор шөнө хаадаггүй. Харин архи зарахгүй байсан болохоор өнгөрсөн хоёр өдөр уг нь хөдөлгөөн бага байсан. Өчигдөр /2019.04.25/ эрэгтэй хүн нас барсан гэж сонссон. Энэ хавийн хүмүүс нэг архичин үхээ биз гэж байсан. Гэтэл тийм биш гэдгийг цагдаагийнхан хэллээ. Өглөөнөөс хойш энд бужигнаж байна” гэлээ. Уг хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно. 
 

ХЭРГИЙН ГАЗРААС ХИЙСЭН ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

Сэтгэгдэл ( 57 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрүүгийн төлөөлөгч(64.119.16.54) 2025 оны 03 сарын 13

Тархиа буудаж байгаа хүн орилж амжихгүй

1  |  0
zochin(84.132.149.187) 2025 оны 03 сарын 13

humuus hun

1  |  0
zochin(84.132.149.187) 2025 оны 03 сарын 13

ene amia horloj bga umuus ter gereeslelee sain bicheed uhej baimaar ym hilseer heregt orson umuus ih olon bdag ym bnleee iim ymnudas bolj hilseer zuger un shorond orohgui geh batalgaagui bolson ued

2  |  0
MM(202.55.188.46) 2025 оны 03 сарын 13

Aрхи хэтэрүүл улмаас болсон байхоо

1  |  0
Enkee(108.18.120.152) 2025 оны 03 сарын 13

Цагдаа сэтгуулчтей буруу яриж бна

1  |  0
Irgen(64.119.22.213) 2025 оны 03 сарын 13

Uuriiguu buudsan bol buu ni alga bolhgui bizdee ug ni.yaj ooroo buugaa niuhve...buzar muugiin ginj taslagdeg

2  |  0
иргэн(112.72.11.119) 2025 оны 03 сарын 13

Их мөнгөтэй байсан гэнэ. Гарт нь суны дарь байсан гэнэ. Ангийн буугаар буудсан гэнэ Энэ бүх мэдээлэл нь үнэн бол хэргийг илрүүлхэд төдийлөн бэрхшээл байхгүй мэт ...... Хүлээгээд хараад байхад Цагдаагийханд төдийлөн бэрхшээл байхгүй мэт....?

2  |  0
12(202.126.89.127) 2025 оны 03 сарын 13

Өөрийгөө буудчихаад буугаа нуучихаа юу. Сэргэлэн эр байж дээ. Ум ма ни бад мэ хум

2  |  1
зо(103.212.116.204) 2025 оны 03 сарын 13

буудчихаад сумыг нь баоиулсан блгүй дэ

3  |  0
zochin(66.181.180.130) 2025 оны 03 сарын 13

Bichij bgaa medeeleldee anxaaraa. garaas ni sumnii dari oldono ch gj yu bxav dee. sum dari buugaa yalgaxgui bgaa bol. yadaj meddeg mergejliin xunees ni asuuj bj niitellee olond medeellex ni deerdee

9  |  0
ээ(202.9.42.224) 2025 оны 03 сарын 13

Нѳгѳѳ торгуул бичээд байдаг олон тэр бумаар тавьсан камер нь яасан бэ

11  |  3
Hmm(202.126.89.118) 2025 оны 03 сарын 13

Ooriigoo buudsan bol buu n baij l taara shvv de. Ami vregdsen hvnii hajuunaas buu awaad yawah zorigtoi hvn ene mongold baihgvi. Ymar negen hvnii bai l bolson baij taarna.

13  |  0
Hmmm(103.26.194.22) 2025 оны 03 сарын 13

Tegeel gadnii noloogui bolool duusah blgui dee... Ene yanzaaraa 3han say hum amtai uls maani neg negnigee honoosor say 500 l uldhiim bna doo...

4  |  1
tungalag(59.153.87.3) 2025 оны 03 сарын 13

abto zamin buchleg tend 5-7 tsagiin ued ymar masin ybj baicniig ilruul abchirch haycan baij bolzoshgui shuu buu geheer tomchuud baij taarna engiin irged iim um hiihgui shuu tsardaa naraa

11  |  0
Зочин(182.160.1.213) 2025 оны 03 сарын 13

Одоо архидалт буу барьж явдаг болж ангийн бууг цэгцэл

5  |  1
Зочин(182.160.1.213) 2025 оны 03 сарын 13

Нэг архичин хорогдож

1  |  16
Зочин(182.160.1.213) 2025 оны 03 сарын 13

Хөдөөнийхөн архи уухаараа буу барьж гүйдэг юм байна лээ.Аймаар . Автобусны буудал дээр олон хүн буудсан бол яагаад арай дэндүү шөнөжингөө архидаад өөрийгөө буудаж тайван сууж байгаад буудаж эсэргүүцэл тэмцэл ч алга

3  |  1
B(150.129.140.148) 2025 оны 03 сарын 13

Huduunii hun bol noos nooluuraa tushaagaad mungutei yavj bsan bh

4  |  1
Зочин(182.160.1.213) 2025 оны 03 сарын 13

Зурагнаас харахад хөдөөний маягийн дээлтэй хүн байна . Ангийн буу юм шиг байна .Өөрийгөө буудаж .Бууг тэр хавийн архичид хулгайлсан байх .Ийм юм болж .

3  |  6
ыуа(103.11.195.34) 2025 оны 03 сарын 13

Газар мундсан биш хүний хөлийн газар өөрийгөө буудаад тэгээд буу нь байхгүй болсон гэж байхгүй ш дэ. Зохиомол

7  |  0
Jav(73.83.84.234) 2025 оны 03 сарын 13

Tsagdaagiinhii heldeg jijuuriin ugs, medeelel uguh bolomjgui amia horloson bj magadgui. Hamgiin hyalbar bied amar argaar hergiig hurdan haahiig l husne. Ugaasaa chadal ni hereg ileruulehed hurehgui. Hov jiveer mataasaar gants neg hereg ileruulne.

9  |  0
Irgen(45.112.166.78) 2025 оны 03 сарын 13

Ta nat medeellee unen bodit barimttai hurgeh hereg shuu tr tsagdaagin baigullagas gadni nuluutei bj bolzoshgui nuhtsul bdaltgar oldson gj yarij bsn shuu

1  |  0
Mongolchuud heterhii(147.47.7.18) 2025 оны 03 сарын 13

Uneher haramsaltai mongol hunii unet ami nas yagad biy biyniigee alaad oorigoo iim baidald oruulj bdg yum be ta nar iim hyamdhan ami nasuu mglchuud dotroosoo yalzarch muudaj bn hun chanar gej baihaa bolison ygd iim muuhai bolood baigaan bee odoo udkuu ulsuj uheh bolohnee ene baidalaara

1  |  0
Otgoo(66.181.161.109) 2025 оны 03 сарын 13

Ysn hetsvv hetsvv heregvvd gardag boltsiin be yandaa

4  |  0
Хөөх(139.5.216.226) 2025 оны 03 сарын 13

Хөгийн цагдаа нар одоо талийгаачыг амиа хоролсон болгох бх даа яандаа

3  |  0
ggg(66.181.165.171) 2025 оны 03 сарын 13

heregtend helehed heregee huleej uuruu ochson ni yaland chin nemertei shvv

1  |  0
Sumiya(59.153.87.51) 2025 оны 03 сарын 13

Pubgi d dontogsod l biz ene tendeh pc gee haamaar ym

4  |  1
Эзэн(202.9.44.227) 2025 оны 03 сарын 13

Өөрөө буудсан гэж Зиндаа л зарлаад бх юм яаж мэдэж бга юм мушгихаа боль буудуулсан гээд бга юм бишүү

1  |  0
Иргэн(66.181.177.94) 2025 оны 03 сарын 13

Гэгээ гэрэлтэйд хүн алж б,гаа явдлыг таслан зогсоож чадаагүй б,ж мэдээ мэдээлэл, бичлэг зургийг хориглоод яах юм бэ? Чаддаг нь л ард иргэдээс нуух юм даа чааваас

1  |  0
хѳѳх(66.181.161.11) 2025 оны 03 сарын 13

одоо ч юум болгоныг гадны нѳлѳѳгүй гэдэг болцон удахгүй тэгэж заралж тэнэгтэнвии дээээээ

1  |  0
х(192.82.65.183) 2025 оны 03 сарын 13

100 айл орчим хэцүү газар даа

1  |  0
bbbbb(66.181.161.40) 2025 оны 03 сарын 13

odoo ooriigoo buudsan bolgoh gej bgaan bn ldaa ooriigoo buudsan bol buu ni bhgui yah yum be neg baynii erh medeltnii huuhed buudaad nuuh gej bga bizdee

2  |  2
М(202.21.102.231) 2025 оны 03 сарын 13

Буудуулж л гээд байхын, баталчихсан юм уу

1  |  2
Зочин(66.181.182.211) 2025 оны 03 сарын 13

Монголын маань ардчилал одоо ид цэцэглэж бгаа нь энэ хоол хүнсэндээ хэрэглэх малаа төхөөрөхүйл хийхдээ хүүхэд эмэгтэйчүүдэд харуулдаггүй ард түмэн маань гажуудсан ардчилалын гайгаар бие биенээ гудамж талбайд төхөөрөөд эхэллээ

5  |  0
irgen(202.179.26.144) 2025 оны 03 сарын 13

bas l ooriigoo alsan gej ondroos unabal ooroo unasan dandaa ooriigoo horlodog gej yu baihab dee

1  |  0
irgen(202.179.26.144) 2025 оны 03 сарын 13

bas l ooriigoo alsan gej ondroos unabal ooroo unasan dandaa ooriigoo horlodog gej yu baihab dee

1  |  0
Ххх(203.91.115.43) 2025 оны 03 сарын 13

Амиа хорлосон гэсэн хэрнээ буу нь алга гэхээр яах уу? Буу нь өөрөө зугтаагаад явчихсан уу?

5  |  1
Zochin (202.9.45.1) 2025 оны 03 сарын 13

Bas l gadni nulugui yu

1  |  0
хахахаха (64.119.21.161) 2025 оны 03 сарын 13

наад нөхөрт чинь яаж буу бх дээ. хятадууд буудаа биз. 100 айл мөрийтэй тоглоом янхандалт хүчирхийлэл архидалт хэтэрсэн газар

7  |  0
zochin(66.181.161.106) 2025 оны 03 сарын 13

100% gadnii nuluugvi gedegtee beltgelee hiij ehelleedee amia horlodog

1  |  0
Close menu