Б.Баатархүү: Хэргийг харсан гэрч байвал цагдаад мэдээлэл өгөхийг хүсч байна

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 04 сарын 26

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Дүүргийн нэгдсэн эмнэлгийн орчимд өнөөдөр өглөө 06:15 цагаас (2019.04.26) "Толгойдоо цус болсон хүн хэвтэж байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн очиж хэргийн газарт үзлэг шалгалтыг явуулсан ба баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар нас барсан иргэн нь орон нутгийн харьяат, 30-38 насны эрэгтэй байсан бөгөөд толгойн тус газраа сумны шархтайгаар нас барсан байжээ. Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр нас барсан эрэгтэй өөрийгөө буудсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэх ба талийгаач эрэгтэйн гараас сумны дарь олсон гэгдэж буй. Эх сурвалжийн хэлснээр буу алга болсон ба цагдаа нар хэргийн газраас алдагдсан бууг хайж байна. 

Бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс сумны шархтай нас барсан иргэний талаарх мэдээллийг тодруулан хүргэж байна.
 

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ямар тэнэг (203.91.115.38) 2019 оны 04 сарын 29

Ямар тэнэг нь буу бариад үхсэн хүний бууг гараас мулталж аваад авах билээ дээ. Өөрийгээ буудаагүй бхаа. Буу сум зарах гэсэн нөхөр бусдад сумтай буугаа алдаж алуулаад дарь атгаад үхээ биз. Алчихаад атгуулсан ч бж мэднэ.

0  |  0
Top