Талийгаач өвчнөө даалгүй амиа хорлосон нь тогтоогджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Дүүргийн нэгдсэн эмнэлгийн орчимд өнгөрөгч дөрөвдүгээр 26-ны өдөр 61 настай иргэн Ж гэгч толгойн тус газраа сумны шархтайгаар нас барсан хэрэг гарсан.

Шалгалтаар амь хохирогч эрэгтэй хошууг нь тайрсан ТОЗ-8 маркийн буугаар өөрийгөө буудан хороосон нь тогтоогдсон бөгөөд уг хэргийн зэвсэг хэргийн газраас алдагдсан юм. Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид шалгалтын ажиллагаа явуулсны дүнд хэргийн газрын ойролцоогоос архины хамааралтай 41 настай эмэгтэй О гэгч бууг авч, Дарь-Эх орчимд байрлах хүнсний дэлгүүрт 6000 төгрөгийн архины барьцаанд тавьсан байсныг хураан авчээ. 

Улмаар уг бууг талийгаачийн ар гэрийнхэнд таниулахад амь хохирогч Ж-гийн өөрийн буу болохыг нотолжээ. Тэрээр амиа егүүтгэхийнхээ өмнөх өдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зуслангийн байрнаасаа буугаа авч ирсэн гэх ба талийгаач нь чихрийн шижин өвчний улмаас өвдөж, шаналж байгаа талаараа бичиж, хүүхдүүдээсээ уучлал хүссэн тэмдэглэл үлдээсэн байжээ.

Хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MGL(75.170.129.4) 2019 оны 05 сарын 08

Mongoliin tsagdaa ajlaa bur xiij chadaxaa bolichixoj. Ingetlee zavxrax gej... 1.Chixriin shijin uvchin tegj xuniig amia xorlotol ni uvduj zovoodog uvchin bish. Udaan yavtstai, uvdult bagatai uvchin. 2.Xerev xoxirogch amia xorlox baisan bol zuslandaa gereeslel bichij uldeegeed uuriiguu buudchix baisan. Getel tegsengui. 3.YAGAAD OLON NIITIIN GAZAR UURIIGUU BUUDAV??? Tiimees l ene bol amia xorlolt bish XYH AMNII XEREG.

6  |  0
oyunaa (66.181.161.110) 2019 оны 05 сарын 07

hudlaa shu deeremduulsen gesen gerchiin nasand hureegui huuhed geed butsaasan gesen

2  |  2
bayar(91.207.174.156) 2019 оны 05 сарын 03

Хууль vs Гууль Мөнгө vs Эгэл бор амь

0  |  0
zochin (91.5.107.240) 2019 оны 05 сарын 05

manaihan zaaval gadnii nuluutei bolgo geed zutguuleed bhiin tegeed zugeer hun heregten bolgoj zovoo ni l dutaj genee uneheer amia orloson ch ym biluu yaj medeh ym tsagdaa huchniihen tomchuuliin huuhduudiin heregt l buruu shiidver gargaj magadgui ternees zugeer irgend bol hudal uneniig togooh bailguide

7  |  2
Zochin(202.9.44.9) 2019 оны 05 сарын 07

Ter buug ni awch ywdg gar bas l zorigtoin bee buh l buten hun uhtsn bhad te

17  |  1
Kill(66.181.161.47) 2019 оны 05 сарын 02

Gadnii noloogvi. Ooroo l amia horlosn. Uchir n ter owchtwi bsan. GADNII NOLOOGVI

1  |  0
zochin(66.181.161.67) 2019 оны 05 сарын 03

shuuh emnelegin dugnelt 21 honogin dara gardag ged soliorod bsan bizde teged 21honotsimu

5  |  1
Amia horlolt mood(108.218.234.108) 2019 оны 05 сарын 06

Amia horlolt moodond orjee. Zugeer amar buh uhliig amia horloson bolgood murduj shalgahgui zugeer suuj baigaad tsalin avdag. Amia horloh geed l olon huliin gazar hereg bolgoj ireed humuusiin nuden deer uuriiguu buudahuu?

5  |  2
Зочин(66.181.164.130) 2019 оны 05 сарын 03

Шааж өгч бнаа бас

2  |  0
зочин(49.0.161.66) 2019 оны 05 сарын 04

Сүхбаатар дүүрэгт хэрэг үйлдэгдсэн байхад харьяаллын дагуу шалгадаггүй юм байхдаа /Баянзүрх дүүрэгт шалгаж байгаа гээд/

5  |  0
зочин(66.181.180.60) 2019 оны 05 сарын 06

зуслан дээрээ үхэхгүй олон хөлийн газар яахнь вэ дээ

3  |  1
зочин(202.70.37.2) 2019 оны 05 сарын 03

Сахарын өвчин ямар хавдар биш Сахартай хүн өвдөөд байх юм байхгүй их сайндаа хөлөө тайруулна

4  |  1
БЫ(66.181.160.26) 2019 оны 05 сарын 02

УМ МА НИ БАД МЭ ХУМ. ХӨӨРХИЙ ДӨӨ. ХЭЦҮҮ ЮМБЭДЭЭ ЯАСАН

1  |  0
Top