Монголд хуруу шилний 9 дэх хүүхэд баярын өмнөхөн мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 02


 

Хуруу шилний хүүхдүүд гэсэн үг хэллэг бидний дунд саяхнаас хэрэглэгдэж эхэлсэн. Жижигхэн шилэн саванд нандигнан хадгалсан үр хөврөлийг эхийн хэвлийд шилжүүлэн суулгаж шинэ хүн төрүүлэх аргыг ийнхүү нэрлэдэг ажээ. Өнгөрсөн онд анхны туршилтыг О.Батсүх эмч хэсэг эмч нарын хамтаар амжилттай хийсэн юм. Саяхан эх үрсийн баярын өмнөхөн хуруу шилний ес дөх хүүхэд мэндэлсэн байна. Энэ хүүхэд  3 кг 500 гр жинтэй, ямар нэг хүндрэлгүй төржээ. Үүнээс урьд нь бас хоёр ирэх хүү төрсөн гэнэ. Манайхны зарим нь энэхүү буянтай үйлсэд бие сэтгэлээ зориулан яваа эмч нарын талаар тун бага мэддэг бололтой. Одоогоор тэдгээр эмч нар “Ануухай” эмнэлэг дээр хуруу шилний хүүхдүүдээ төрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Хот хөдөөнөөс тус эмнэлэгийг зорин ирэх хүн цөөнгүй болжээ. Үр тогтохгүй эхнэр нөхрүүд тэдэнд хандаж туслалцаа авч байна. Гэхдээ эхийн биед урьдчилж сайтар шинжилгээ хийнэ. Эхийн нас биеийн онцлогийг харгалзан үзнэ. Түүнээс биш эмэгтэй хүн бүр бас ийм замаар үр хүүхэд төрүүлэх боломж зарим талаар хязгаарлагдмал байдаг бололтой. Анх Америкт ийм аргаар 1978 онд хүүхэд төрүүлжээ. Тэнд нийгмийн даатгалын тогтолцоо бараг үйлчлэхгүй шахуу байдаг байна. Харин үр тогтоох ийм эмчилгээг 10 гаруй мянган доллароор хийх боломжтой. Австралид эхчүүдийг нь даатгалд 30 хувь хамруулдаг бөгөөд харин Солонгост эмнэлэгийн зардлын тал хувийг төрөөс хариуцаж байна. Манайд харин энэ талаар тодорхой хуульчилсан юм алга байгаа ажээ.   

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал         

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(203.91.117.4) 2014 оны 10 сарын 13

ene ymar emneleg yum be hana bdg we

0  |  0
(203.91.117.4) 2014 оны 10 сарын 13

ene ymar emneleg yum be hana bdg we

0  |  0
Top