Б.Махбалыг ШҮҮХ ХУРАЛ эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Өнгөрөгч оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд тус яамны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Хохирогч нь Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн байсан бөгөөд түүний амь насыг хөнөөсөн хэрэгт мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжиглэн, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Хэргийн мөрдөн байцаалт дуусч, энэ оны нэгдүгээр сард шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл шүүх хурал нийт таван удаа хойшлогдсон юм. Харин өнөөдөр /2019.04.29/ 10:30 цагт нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлээд байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
su ah(202.179.25.196) 2019 оны 04 сарын 29

Tsaazlah huuli baidaggui yum bol naadhiigaa nasan ecesletel ni horih yal onoo . Eldviin yum asuuj enee teree bolj tenegteed bailgui zugeer l yallaach

0  |  0
Top