#1 ЭДИЙН ЗАСГИЙН ЦЕНЗУР ДООРХ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйл. Мэдээлэл бол мэдлэгтэй оролцооны үндэс бөгөөд иргэдийн шууд оролцоог хангана. Тухайлбал, Та улсад хүн амын орлогын, нэмэгдсэн өртгийн гэх мэт олон төрлийн албан татвар, хураамж, төлбөр төлдөг. Энэ татвар нь улсын төсвийг бүрдүүлж, төр, засаг, түүний байгууллагуудын үйл ажиллагаанд зарцуулагдана. Та халааснаасаа өгсөн мөнгөө хэн нэгэн албан тушаалтнаар үрэн таран хийлгэхгүйн тулд ХЯНАЛТ тавих үүрэгтэй. Үүний тулд танд мэдээлэл хэрэгтэй. Энэ бол Австралийн Олон Улсын Хөгжлийн Агентлагын санхүүжилтээр “Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө” төслийн хүрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргасан гарын авлагаас авсан эшлэл юм. Гарын авлагаас цааш эшилье.
#2 З.ЭНХБОЛД: ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЗЭЭ Ч ӨР ТЭГЛЭНЭ ГЭЖ АМЛААГҮЙ
АТГ-ын дарга Х.Энхжаргал албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө “Авлигын индекс ухарч 93 дугаар байрт шилжсэн. Үүнд хамгийн их саад болсон зүйл нь олон бондууд гадаадаас босгож, түүний дараа бондуудын зарцуулалт бүхий 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн нь нөлөөлсөн” хэмээн ноцтой мэдэгдлийг хийсэн байдаг. Үүнтэй холбогдуулан тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос дараах тайлбарыг авлаа.
-АТГ-ын дарга асан Х.Энжаргал албан тушаалаасаа буухаас өмнө тантай холбоотой нэгэн ноцтой мэдээллийг дэлгэсэн. Мэдээж та сонссон байх. Тэрхүү мэдэгдэлд та ямар хариулт өгөх вэ?
-АТГ-ын даргаар ажиллаж байсан Х.Энхжаргал гэдэг хүн ажлаасаа халагдахынхаа өмнө ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. Ямар ч 33 их наяд төгрөгийн хэрэг байхгүй. Тэр нь бондтой ямар ч холбоогүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2015 онд баталж гаргасан. Харин бондын мөнгө 2012 оны арванхоёрдугаар сард орж ирсэн. Зарцуулагдаагүй байсан мөнгө яаж хэрэг болох юм. Тэр мөнгөөр 2014 онд зам барьсан, 2015 онд зам барьсан.
#3 Ц.ДАШДОНДОВ: ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛИЙН ЗАМ БОЛБООС ХҮНД БЭРХ АГААД ХҮНИЙ ЧАНСААГ ШАЛГАХ ЗАМ
Гурван төрийн нүүр үзсэн хүн гэдэг шиг, сэтгүүл зүйн хөгжлийн гурван өөр цаг үед ажиллаж амьдран, шинэчлэл өөрчлөлтийн давлагааг манлайлан залж явсны хувьд “Чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг” хэмээн салбараасаа “өргөмжлөгдсөн” эрхэм бол Ц.Дашдондов билээ. Бид түүний энэхүү “цол” бөгөөд “хоч”-ийг олон жил хэлж заншжээ. Явсан замнал, хийж бүтээж бичиж туурвисан бүтээлүүдээс нь харахад ингэж нэрлэхээс ч өөр аргагүй гэдгийг ярилцлагын эхэнд сануулах нь зүйтэй. Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж сэтгүүл-зүйч, толь-зүйч, эрдэмтэн судлаач хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм тэрбээр сувилагчаар ажиллан хөдөлмөрийн анхны гараагаа эхэлж, хүүхэд байхаасаа л “бяцхан профессор” хэмээх алдрыг хүртсэн содон намтартай нэгэн билээ. МУСГЗ, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, сэтгүүлч, нийтлэлч, толь зүйч Ц.Дашдондовтой хийсэн ярилцлагыг “Зиндаа” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, “Зиндаа” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Ц.Оюунчимэг нар хөтлөн уншигч танаа толилуулж байна.
#4 ЛИДЕРГҮЙ МОНГОЛЫН ХУВЬ ЗАЯА
Улс төрийн намууд лидергүй боллоо, улс төрд лидер байхгүй болсон гэх яриа газар авсаар удлаа. Ер нь байсан эсэх нь ч эргэлзээтэй. Гэтэл намууд бүү хэл энэ Монгол Улс лидергүйн зовлонг эдлээд олон оныг үдэж байгаа нь үнэн. Аливаа улс орон бүү хэл бүлэг фракц, айл гэр хүртэл тэргүүнтэй, манлайлагчтай байдаг. Гэхдээ тэнд сэтэр зүүсэн дорой нэгэн байх нь лидер хэмээхэд үл нийцэх. Тэгээд ч манай улс төрд өөрсдийгөө лидер хэмээн нэрлэгсэд чамгүй олон болжээ.
Саяхан АН-ын дарга С.Эрдэнэ “Ганц нэгэн хүн намаас гарснаар нам тарчихдаг зүйл биш. Би АН-ын дарга, лидер хүн” хэмээн ярьж сууна лээ. Хадаж ойлговол, тэргүүлэгч манлайлагч гэх утга мөн боловч монголжуулан утгачилбал биш аж. Үүгээрээ бол УИХ дахь бүлгээ тараачихаад, намынхаа гишүүдийг өдөрт л хэдэн арваар нь алдаж байгаа хүнийг лидер гэх аргагүй. Өөрөөр хэлбэл, намынхаа гишүүдэд нулимуулж, өдөр бүхэн “гэр”-ийнхээ хаалгыг савуулж суугаа хүнийг яагаад ч лидер гэж хэлж чадахгүй.
#5 МОБАЙЛ ТВ: АТГ-ЫН ШИНЭ ДАРГА НАР АЖЛАА ХААНААС ЭХЛЭХ ВЭ?
УИХ-ын 2019 оны тавдугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэн Зандраагийн Дашдавааг Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын даргаар, Жанжаагийн Батсайханыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар тус тус томиллоо.
АТГ-ын дарга З.Дашдаваа нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байсан.
АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан нь хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор цолтой. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.
Өчигдөр /2019.05.02/ албан ёсоор ажлаа хүлээж авсан АТГ-ын шинэ удирдлагууд ажлаа юунаас эхлэх вэ? Энэ талаар тодрууллаа.
Сэтгэгдэл ( 0 )