Монголын хүмүүнлэгийн тусламж Сири дэх эздэдээ хүрч эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 06

Монгол Улсаас Сири улсын иргэдэд зориулж илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг түгээх ажил эхэллээ гэж Сөргөлдөгч талуудын эвлэрүүлэх Оросын төвийн төлөөлөгч Сергей Смолинский сэтгүүлчдэд мэдээлжээ.

Монгол Улсаас илгээсэн найман тонн хүмүүнлэгийн тусламжийг ОХУ-ын Цэргийн сансрын хүчний онгоц Сирийн Хмеймим цэргийн баазад хүргэсэн билээ.

Энэ тусламж Сирийн ард түмэнд маш чухал гэж Смолинский мэдэгдээд ОХУ, Монгол Улс Сирийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан тусламж, дэмжлэг үзүүлж байна гэжээ.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж авахад тэвнээр тусал гэж монголчууд ярьдаг. Сирийн ард түмэнд тусламж хэрэгтэй байгаа учир бид энд байна гэж Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга ярьжээ.

Монгол Улсын батлан хамгаалах яамны төлөөлөгчид Оросын талтай хамтран хүмүүнлэгийн тусламж дахин үзүүлэхийг үгүйсгэсэнгүй.

Сири дэх зэвсэгт мөргөлдөөн 2011 оноос үргэлжилж байгаа бөгөөд 2017 онд Лалын улс бүлэглэлийг ялсан тухай зарласан юм. Одоогийн байдлаар тус улсад улс төрийн нөхцөлийг тогтворжуулах, Сири улсыг сэргээн босгох, дүрвэгсдийг эх оронд нь буцаах асуудал чухлаар тавигдаад байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(117.111.13.167) 2019 оны 05 сарын 06

Сири улс Монгол улсыг НҮБ-д гишүүнээр элсэхэд дэмжиж байсан цөөхөн орны нэг юм шүү. Тусгаар тогтнол ямар их цүнээр олддогыг бүү март

0  |  0
Bataa (202.9.43.28) 2019 оны 05 сарын 06

Manai tyclamj gej yuy baican yum elegiin yum baigaadaa

0  |  3
zochin(103.229.122.213) 2019 оны 06 сарын 03

manaykh sirid khumuunlegiin tuslamj gej baykhaar uursdiinkhuu yaduu amidraltay khumuust uguuch , ter buruu nomtnuudad yamar khergeer ingedeg baynaa

1  |  1
Top