“Тэнгэр” хамтлаг “Ялалтын баяр”-ын хүндэтгэлийн тоглолтод оролцоно

2019 оны 05 сарын 08

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын “Тэнгэр” хамтлаг ОХУ-ын Эрхүү хотын ИТХ-ын дарга Сокол Сергей Михайльвичийн урилгаар “Ялалтын баяр”-ын хүндэтгэлийн тоглолтод оролцож, ая дуугаа өргөхөөр тус орныг зорилоо.

  Мөн “Тэнгэр” хамтлагийн уран бүтээлчид ОХУ-ын Агаар десантын цэргийн 11 дүгээр тусгай бригад, Иркутся хотын Стратегийн зориулалтын пуужингийн цэргийн бригадад тус тус тоглох юм.

Өмнө нь Монгол Улс, ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах албадын хамтарсан “Sarex-2018” сургуулилт болон  2017 онд Байгаль нуурын сургалтын төвд зохион байгуулагдсан усны дадлага сургуульд оролцож, ая дуугаа өргөж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top