Улсын хэмжээнд 239.2 мянган га талбай түймэрт шатжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд ой, тал хээрийн нийт 48 газар түймэрт автаж, 239 200 га талбай шатсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Дээрх түймрийн дийлэнх нь иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарсан гэдгийг онцолж байна. Ялангуяа орон нутагт явж байгаа иргэд тамхиа унтраахгүй хаях, зан үйл үйлдэж байгаад түмйэр тавьжээ. Энэ жил улсын хэмжээнд хуурайшилт өндөртэй ялангуяа зүүн гурван аймагт хуурайшилтын зэрэг 90-ээс дээш хувьтай байгаа нь түймэр гарах томоохон шалтгааны нэг болж байгаа юм. Тиймээс хуурайшилт ихтэй байгаа үед орон нутагт ажил, амралтаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

Өнгөрсөн жил улсын хэмжээнд ой, тал хээрийн бүсийн 77 газар түймэрт автаж, 568 600 га талбай шатаж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top