Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ганбаатарын Ариунбаатар энэ сарын 11-12-нд Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт Жузеппе Вердигийн “Риголетто” дуурийн Риголеттод тоглохоор болжээ. Дуурийг ОХУ-ын ардын жүжигчин Юрий Лаптев найруулан тавьж байгаа юм.
Манай дуучин тус театрт дөрвөн жил ажиллаж байгаад энэ жил алдарт Марийнскийн театрт дуулах урилгыг хүлээн авсан билээ. Буриадад одоо ч түүний фэнүүд олон бий.
Г.Ариунбаатар “Найзуудаа, бид та бүхэнд “Риголетто” дуурийг үзүүлэхээр бэлтгэлээ. Хэдэн сарын нөр их хөдөлмөр шаардагдсан бүтээл болсон. Заавал үзээрэй. Миний хувьд энэ дуурь маш их утга учиртай. Хэн ч ирээдүйгээ урьдчилан харж чадахгүй. Би Улаан-Үдэд дахин хэзээ тоглохоо мэдэхгүй байна. Магадгүй ойрын жилүүдэд ирэхгүй байж магадгүй. Энэ театрын тайз, буриад үзэгчдийн адил миний зүрх сэтгэлд үүрд үлдэнэ. Та бүхний хайр, дэмжлэгийг би үргэлж мэдэрч байсан. Их баярлалаа” гэж мэндчилгээ дэвшүүлжээ.
“Риголетто”-д Г.Ариунбаатараас гадна манай дуурийн дуучин Б.Гомбо-Очир, Н.Мөнхзул нар тоглоно.
Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр 1939 онд байгуулагдсан бөгөөд анх 10 жилийн ойгоороо “Риголетто”-г тоглож байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
bayar khyrgii olon yan bvteelii chini yzene gedegtee itgeltei baigaa
Үүнд Ми зи ямар хамаа байнаа. хэнд юугаа хадгалуулах хэнд хамаатай юм. ямар чиний юмыг өгч байгаа биш. Тэнэглэхэд ч бас хязгаар хэрэгтэй ш дээ. Мундаг залууд амжилт хүсье
ТӨВ АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ МИ ОВОГТТДОО ЖАЛГАРХАЖ БАРААЛХААД Л ЦОМ МОМОО ХАДГАЛУУЛЖ ШОУДААД БАЙСАН.АВСАН УУ?