Лучано Павароттигийн төрсөн өдөр буюу түүний АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

Дэлхийн хамгийн алдартай тенор, Италийн дуурийн дуучин Лучано Паваротти 1935 оны 10 дугаар сарын 12-нд Моденад мэндэлсэн юм.

Өнөөдөр тэр 85 нас хүрэх ёстой байсан ч хорт хавдар түүнийг 2007 онд 71-тэйд нь авч одсон билээ. Ингээд Пласидо Доминго, Хосе Каррерас нарын хамт “Дэлхийн гурван тенор” хэмээн нэрлэгдэж байсан алдарт дуучинг дурсан санангаа түүний үлдээсэн алдарт ишлэл, хурц үгсийг эргэн харцгаая.


“Яагаад дуулдаг юм бэ гэж надаас байнга асуудаг. Яагаад гэвэл дуулахгүй байж чадахгүй болохоор тэр”

“Гэрт утас дуугарч, аваад “Байна уу” гэхээр хүмүүс “Уучлаарай нөхөртэй чинь ярих гэсэн юм” гэж хэлдэг”

“Би урлагийн төлөө жингээ хасаж байгаа”

“Аав минь надаас илүү хоолойтой байсан. Гэхдээ тэр тайзан дээр гарахаас айдаг байлаа. Манай хөрш үсчин, талхчин нар ч адилхан, бүгд гоё дуулдаг. Хэрэв чи зоригтой, төмөр зүрхтэй биш бол дуучин болж чадахгүй”

“Дуурь бол морины уралдаантай ижилхэн. Бүгд адилхан зайнд уралдаж байгаа ч заавал хэн нэг нь түрүүлдэг”

“Миний хүслээр болдог байсан бол би эмэгтэйчүүдээр энэ дэлхийг удирдуулах байсан”

“Би амьдралаас мөрөөдөж байсан бүх зүйлээ авсан. Бараг илүүг ч хүртсэн байх”

“Амьдралаас маш их таашаал авч чаддаг болохоороо би хүмүүсийг өөртөө татаж чаддаг”

 “Ганц шөнө, долоо хоногт л од болдоггүй. Хэд хэдэн жил зарим үед хорь, гучин жил ч зарцуулдаг гэдгийг ойлгоорой”

“Тайзанд гарах зам бол чонын аманд орох зам л гэсэн үг”

“Мэдээж би хоолойгоо хайрладаг. Хоолойгоо би Бурханы бэлэг гэж боддог. Бусдын адил бороонд гүйж, спортоор хичээллэмээр л байна. Гэхдээ би Бурханы бэлгийг хайрлах ёстой”

“Хөгжим сонсохын тулд тархи, ухаан хэрэггүй”

“Хүмүүс цаг хугацаа өнгөрч байна гэж ярьдаг. Харин цаг хугацаа “Хүмүүс өнгөрч байна” гэж ярьж байгаа”

“Надад хоёр л сул тал бий. Нэг нь, мартамхай. Хоёр дахь нь юу билээ байз...”

“Сул дорой хүн хүчтэйдээ үргэлж зам тавьж өгдөг. Харин хамгийн хүчтэй нь бүгдэд зам тавьж өгдөг”

“Эрх чөлөөтэй байхыг хүслээ гээд энэ хүслээсээ чөлөөлөгдөх хэрэг байна уу”

“Хүн чанаргүй хэрэг хийсэн хүнд хүн чанаргүй ял өгөх ёстой”

“Надад 30 кг жин хасаж байсан үе бий. Гэхдээ гоолиг туранхай байх нь надад хэрэггүй. Би дуучин болохоос фото модель биш шүү дээ”

“Агуу сайхан хоолой гэдэг бол зэрлэг цэцэг гэсэн үг. Хаана ч ургаж мэднэ. Хөдөө жалганд, уулын оргил, тариачны гэрт ч магадгүй”

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Туул(59.153.115.153) 2020 оны 10 сарын 12

Ажлаа хийхийн хажуугаар сонслоо. 89 89 байлаа. баярлалаа\n

0  |  0
Top