Буриадад Өндөр гэгээн Занабазарын хайр, дурлалын тухай балет үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Өндөр гэгээн Занабазар бол Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт билээ.
Буриадын Дуурь, бүжгийн театрт балетмейстер Александр Мишутины “Лик богини” балет энэ сарын 29-30-нд тавигдана.
“Лик богини”-д Өндөр Гэгээний эмгэнэлт дурлалын тухай өгүүлэх юм. Зохиолд өгүүлснээр Занабазар нэгэн бүсгүйд дурлах агаад Түвдийн лам нар түүний дурлалыг нүгэл хэмээн үзэж, бүсгүйг хөөхийг шаардана.
Занабазар татгалзсан ч лам нар түүний хайртыг хорлон хөнөөж байгаа нь гарна.
Сэтгэгдэл ( 2 )
үнэн түүх бишээ занабазар нэг хүүхэнд их хайртай байсан нь үнэн гэхдээ тэр хүүхэн нь хорлогдож үхээгүй хүнтэй суугаад явсан
Сонин юм үнэн түүх юм болов уу???