Монгол Улсын Гавьяат жүжигчин Өнөшихбаярын Уянга ирэх сард гадаадад аялан тоглолт хийнэ.
Ирэх сарын 1-нд Ө.Уянга Киргизийн А.Малдыбаевын нэрэмжит Дуурь, бүжгийн академик театрын тавьсан Жузеппе Вердигийн "Травиата" дуурьд дуулах юм. Манай дуучин Виолетта Валерид хувиран, киргиз үзэгчдийг байлдан дагуулах нь ээ.
Театрын танилцуулгад “Ө.Уянга бол Монголын шилдэг дуурийн дуучдын нэг. Тэрээр сонгодог дуурийн маш хэцүү дүрүүдэд амжилттай тоглож ирсэн. Гадаад улс орнуудад Ө.Уянгын тоглолтыг тэсэн ядан хүлээдэг юм. Түүний уран бүтээлийг харахад өндөр ур чадвар, онцгой авьяас нь бүрэн мэдрэгддэг” хэмээн бичжээ.
Ө.Уянгатай хамт Жоломан Усон уулу (Альфред Жермон), Киргизийн Ардын жүжигчин Бактыбек Ыбыкеев (Жорж Жермон), Ангелика Федорова (Флора Бервуа), Бактыбек Алмабеков (Доктор Гренвиль) нар тоглох юм.
Дуурийн тоглолтын дараа киргиз үзэгчид Ө.Уянгын өөр авьяастай танилцах боломжтой. Дөрөвдүгээр сарын 1-нд тэрээр монгол романсын гоцлол тоглолт хийнэ.
Сэтгэгдэл ( 2 )
laliin ulsruu emegtei hun yawaad demiidee
Дуурийн театр хөөгөөд л, дэлхий уриад л юу болж бна даа. Хурдан эргүүлж томил! Тэнэг удирдлагуудаа! Эс чадвал өөрсдөө яв.