Италийн Буссэто хотноо энэ сарын 21–26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дж.ВЕРДИЙН нэрэмжит 58–р олон улсын их уралдаан боллоо. Тус уралдаанд 26 орны 106 дуучин шалгаран цуглаж, гурван шат өрсөлдсөн бөгөөд финалын шатанд 12 дуучин шалгарчээ.
Нэгдүгээр байрт Италийн сопрано, хоёрдугаар байрт Монголын баритон Ч.Бадрал, гуравдугаар байрт Хятадын басс дуучин тус тус шалгарсан байна. Энэхүү уралдаан нь олон улсад болон, Монгол Улсын Засгийн газрын тогтоолд "А " зэрэглэлд эрэмблэгддэг, чансаа шалгасан том уралдаан ажээ.
Сэтгэгдэл ( 0 )