Буриадад “Байгалийн бүжгийн наадам” өндөрлөлөө. Наадмын үеэр болсон “Open air на Байкале” арга хэмжээнд Буриадын Дуурь, бүжгийн театрын уран бүтээлчид оролцлоо.
Балетчид Байгаль нуурын эрэг дээр сонгодог бүтээл тоглож, бүжиглэн, ирсэн үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөлөө. Ялангуяа нар жаргах үеэр үнэхээр мартагдашгүй сэтгэгдэл үлдээжээ.
Буриадын Соёлын сайд Соелма Дагаева “Үнэхээр гайхалтай. Усан дээр бүжиглэж байгаа юм шиг л харагдсан. Ирэх жил ч гэсэн энэ арга хэмжээг зохион байгуулна. Далайн давлагаан дунд “Умирающий лебедь” бүжгэн жүжгийг үзээд асгартал уйлсан” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Зун хөвсгөл нуурын эрэг дээр олон улсын балетийн наадам зохиодог бол гоё юм байна