ОХУ-ын Москва хотноо явагдаж байгаа дуурийн дуучдын “Хосе Каррерас Гран-При” олон улсын тэмцээний гуравдугаар шатанд шалгарсан дуучдын нэр тодорлоо.
Гуравдугаар шатны уралдаан энэ сарын 26-нд болно.
Тэмцээн сопрано, меццо-сопрано, тенор, баритон, баасын төрлөөр явагдаж байгаа бөгөөд төрөл бүрийн аваргууд 500 мянган рублийн шагналтай. Харин Гран При шагналын эзэн 700 мянган рублийн шагнал хүртэх юм.
Гуравдугаар финалын шатанд Сопрано: Лилит Давтян (Армени), Инна Деменкова (ОХУ), Эльмира Караханова (ОХУ), Меццо-сопрано: Дара Савинова (Эстони), Эльза Ру Шаму (Франц), Дарья Хозиева (ОХУ), Баритон: Навасард Акопян (Армени), Энрике Алькантара (Аргентин), Алексей Зеленков (ОХУ), Пермийн театрын гоцлол дуучин Т.Энхбат (Монгол) нар шалгарчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энхбатдаа амжилт хүсэж ,..гол эрүүл энх байхыг ерөөе !!!!!