Г.Ариунбаатарын бэлэглэсэн амны хаалтыг Буриадад музейд хадгална

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Буриадын Гавьяат жүжигчин, Марийнскийн театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар өмнө нь ажиллаж байсан Буриадын Дуурь, бүжгийн театртаа 1000 амны хаалт хандивлалаа.
 

Г.Ариунбаатар тус театрын олон уран бүтээлч ковидийн халдвар авсныг багш Дарима Линховоиноос мэдсэн бөгөөд өчүүхэн ч гэсэн тус дэм хүргэхээр шийдсэн гэнэ. Тэрээр “Манай театрт хэн ч битгий өвчлөөсэй гэж би хүсэж байна. Энэ театрын тайзан дээр би дуурийн агуу ертөнцөд орж, мөрөөдлөө биелүүлж чадсан. Та бүхэнд талархаж явдаг шүү. Энэ амны хаалт цэвэрлэгч, үйлчлэгч, дуучин гээд театрын бүх хүмүүст жаахан ч гэсэн тус болоосой” гэж хэлжээ.

Буриадын Дуурь, бүжгийн театрын захирал Давид Дондупов “Г.Ариунбаатар театртаа мянган маск хандивлалаа. Гэнэтийн энэ бэлэг бидэнд маш чухал, хэрэгтэй зүйл байлаа. Манай олон уран бүтээлч халдвар авсан. Зарим нь одоо ч эмнэлэгт эмчлүүлж байгаа. Г.Ариунбаатар одоо ч театраа хайрлаж явдгийг мэдэрлээ. Тийм болохоор энэ амны хаалтууд “алтан амны хаалт” гэж ч хэлж болно. Нэг амны хаалтыг бид театрын музейдээ хадгална” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(49.0.212.165) 2025 оны 03 сарын 13

10 мянган маск бэлэглэнэ гэхээр хэцүү шдээ. Урлагийнхан амьдрал ахуй нь хүнд. Ямар гадуур халтуур хийдэг зохиолын дуучид байгаа биш.

1  |  0
Zochin(202.126.90.32) 2025 оны 03 сарын 13

Byriadiin dyy bvjgiin teatriinhand 1000 bolno sh de yamar bvh byriadiig hangah gej bgaa bish. A geheer b gedgee bolioch.

1  |  0
иргэн(192.82.72.16) 2025 оны 03 сарын 13

Уучлаарай !100000 амны хаалт байлгүй дээ.Манай гавьяат тийм юм хийхгүй шүү.Хүнд нэр алдар гавьяа бий.

1  |  0
Hsh(103.26.193.6) 2025 оны 03 сарын 13

Buriaduud gej tsus oirtoltuud bdiimuu

1  |  0
Цээгий(66.181.189.153) 2025 оны 03 сарын 13

А.Ганбаатар гэж хэн бэ.Ойлгосонгүй.Маскны музей нээгдэх юм байна даа.ккк\n

1  |  0
Заасссс(202.9.40.46) 2025 оны 03 сарын 13

100000 байлгүй дээ. Тоо бичиж чаддагүй сэтгүүлч үү чи айнннннн.

1  |  0
h(165.225.116.124) 2025 оны 03 сарын 13

hahahahahah elgiin yum. 100000 mask ugchuud medeend bichuuleed shaahiim daa sda chin

1  |  0
ааа(202.131.243.190) 2025 оны 03 сарын 13

ядаж 10,000-г өгөхгүй дээ

1  |  0
хн(139.5.219.23) 2025 оны 03 сарын 13

Чааваас даа Өгөх гэж хүсэж байгаан бол хоолиойгоо залгасан газараа 200 мянган төгрөгөөр үнэлэхгүй л байхдаа

1  |  0
Zochin(85.218.48.83) 2025 оны 03 сарын 13

Mundag zaluudaa ulam undur amjilt husie

1  |  0
Эрдэнэ(64.119.23.85) 2025 оны 03 сарын 13

200 хан 1000н төгрөг

3  |  0
rsth(66.181.168.8) 2025 оны 03 сарын 13

bolj l bn

1  |  0
Зочин(66.181.169.162) 2025 оны 03 сарын 13

Чи жинхэнэ монгол эр хүн шүү

4  |  0
Зочин(66.181.169.162) 2025 оны 03 сарын 13

АРИУНБААТАР САЙН БАЙНА. Хоолоо олж идэж байсан газраа хэзээ ч мартаж бас муулж болохгүй

4  |  0
Х(202.126.88.165) 2025 оны 03 сарын 13

Солиорчихсон гичий вэ

1  |  3
er7(103.80.211.207) 2025 оны 03 сарын 13

ДЭЭЖИЙГ НЬ ХАДГАЛАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА....

1  |  0
Close menu