"Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хойно машинд хүн нас барсан байна" гэх дуудлага өчигдөр /2019.05.15/ цагдаагийн шуурхай албанд иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт явуулахад, Баянгол дүүргийн VII хорооны иргэн8 42 настай эмэгтэй Э цээжин тус газраа дөрөв, далны хэсэгтээ гурван удаагийн хутганы шархтайгаар нас барсан байжээ.
Хэргийн газраас эд мөрийн баримтаар хумс, үсний дээж, 120 кадр зураг авч, хэрэгт хавсаргажээ.
Хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилсны дүнд Хэнтий аймгийн Дадал сумын харьяат, 30 настай Б гэгчийг саатуулан шалгаж эхэлсэн байна. Сэжигтэн этгээд Б нь талийгаач эмэгтэйтэй дотно харилцаатай байсан гэх ба үл ялих шалтгаанаар муудалцаж, улмаар амь насанд нь халдсан байж болзошгүй ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Hvnii altan ami iim hymdhan bolchih gej de