Шинжлэх ухаан, технологи, хэвлэл мэдээллийн салбар дундын сургалт-хэлэлцүүлэг боллоо

2019 оны 05 сарын 16

ШУТСангаас санаачлан “Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг сэтгүүл зүйгээр дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх” сургалт хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдийн дунд өнөөдөр /2019.05.16/ зохион байгууллаа.

Дөрөв дэх засаглал болох хэвлэл мэдээллээр дамжуулж шинжлэх ухаан, тeхнологийн ололт амжилт, эрдэмтэн, судлаачдын бүтээл, НОУ ХАУ-г түгээн дэлгэрүүлж, олон түмэнд хүргэх шинжлэх ухаанч сэтгүүл зүйн нийгмийн хариуцлагыг бий болгоход өнөөдрийн сургалт-хэлэлцүүлэг мэдлэг, мэдээлэл, онол-практикт суурилсан мэдээллийг хоёр салбарын төлөөлөл тэгш хүртээмжтэй олгосон юм.
Нийгэм эдийн засгийн голлох үүрэгтэй шинжлэх ухаан, эрдэмтэд, олон нийтийн гүүр болох шинжлэх ухааны сэтгүүл зүйг хэвлэл мэдээллийн сэтгүүлчдээр дамжуулан шинжлэх ухаан, сэтгүүл зүйн салбар дундын хамтын ажиллагаанд суурилсан өнөөдрийн арга хэмжээнд 20 гаруй сэтгүүлчид нэгэн дор цугларч шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагын талаар хэвлэл мэдээллээр дамжуулж олон нийтэд хүргэх мэдээлэл цуглуулж чадлаа.

Шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбар дундын сургалт-хэлэлцүүлгийг БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга С.Мөнхбат нээж, шинжлэх ухааны мэдлэг, технологийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэхэд сэтгүүл зүйн салбар голлох үүрэгтэй гэдгийг онцлоод хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд талархал дэвшүүлсэн юм.

Анх удаа хоёр салбар хооронд зохион байгуулсан арга хэмжээнд салбар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхэмүүдийн илтгэл үнэ цэнэтэй сонирхолтой лекц байж чадсан юм.

Илтгэлтийг stf.mn дээр бүрэн эхээр тавина.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top