4000 гаруй жилийн тэртээх "Гилгамэш"-ийн баатарлаг туульсыг өнөө цагт өөрийн эх хэлээрээ унших боломжтой боллоо.
"Гилгамэш"-ийн баатарлаг туульс монгол хэлнээ өмнө нь орчуулагдаж байгаагүй бөгөөд орчуулагч П.Энхтуяагийн орчуулгаар, "ЧҮНДЖ" эрхлэн гаргахаар хэвлэлтэнд шилжүүлээд байгаа аж.
“Гилгамэш” нь хүн төрөлхтний философийн мөнхийн сэдэв болох оршихуйн утга учир, амьдралын эрэл хайгуул зэргийг уран тансагаар найраглаж өгүүлсэн анхны их хөлгөн тууль юм.
Олон мянган жилийн тэртээх хүн төрөлхтний утга зохиолын их өвийн нэгээхэн хэсэг уг туульс монгол хэлнээ хэрхэн уран яруугаар буусан нь сонирхол татаж байна.
Сэтгэгдэл ( 0 )