АНУ стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргана

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

АНУ дэлхийд хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргахаар болсон тухай тус улсын эрчим хүчний яам мэдээлжээ.

Цагаан ордны тэргүүн Доналд Трамп эрчим хүчний яамдаа ийм эрхийг олгосон болохыг тус яамны сайд Крис Райт онцолжээ.

Энэ нь тус улсын стратегийн нийт нөөцийн 40 гаруй хувийг эзэлж байна. Нийлүүлэлтийг ирэх долоо хоногт эхлүүлж, 120 хоног үргэлжилнэ. Ирэх оны турш тус улс 200 сая баррель газрын тос худалдан авахаар төлөвлөж байна.

Энэхүү арга хэмжээ нь дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах, дотоодын инфляцын өсөлтийг тогтооход чиглэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top