Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ намайг хахууль авч "Бодь"-ийн оффтейкийг нуусан гэлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 12

 

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ NTV телевизээр цацагдсан "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцож өөрийн байр суурийг илэрхийллээ. 

Ингэхдээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг нүүрсний сонсголын үеэр “Бодь Интернэшнл” ХХК-ийн талаар яриагүй тухай дурдсан бөгөөд энэ талаар Б.Энхбаяр сайд өөрийн байр суурийг илэрхийлжээ. 

Тэрээр "Л.Оюун-Эрдэнэ намайг Бодь, Голомт капиталаас 500 мянга, дараа нь 1.5 сая ам долларын хахууль аваад нүүрсний сонсголд Бодийн оффтейкийг ярилгүй нуусан гэж ярив.

2023 оны 12-р сарын 22-ны өдөр “нүүрсний сонсгол” дээр Голомт капитал гэх Бодийн оффист ЭТТ захирал асан Ганхуяг, Удаанжаргал нар өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр Голомт капитал гэх оффист их хэмжээний оффис авсаныг би өөрөө илчилж, нотлох баримтаар нотолж ярьж байсан нь үүгээр нь нотлогдоно.

Олон тэрбумын хахууль авсан, өгсөн, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинжтэй үйл баримтыг сонсголын дараа хуулийн байгууллагад шилжүүлсэн.

Л.Оюун-Эрдэний гүтгэлгэнд наад захын логик байхгүй нь үүгээр нотлогдоно.

500 мянган ам доллар Б.Энхбаяр Бодиос авсан гэж “сонсож” байсан. Хамт байсан хүн нь надад хэлсэн гэх. Хэн гэж хүн өөрт нь тэгж ярьсанаа хэлдэггүй ээ. Хэлээч. Юуг нь нуусан юм. Бодит хүн л юм бол зарла. Бодийн офтейк гэрээнүүдийг УИХ-ын сонсголд яриагүй гэх.

Бодьтой хийсэн 6 офтейк гэрээний 4-г нь Л.Оюун-Эрдэнийн ЗГ өөрөө хийсэн байдаг. Захирал нь Амундра байсан. Бодийн офтейк гэрээнүүд 1 өдрийн турш сонсголд яригдсан. Голомтын Баясгаланг Хөгжлийн банк, Нүүрсний сонсголд нотлох баримтаар бүрэн нотолж хуулийн байгууллагад шилжүүлсэн надаас өөр хүн Монголын улс төрд байгаагүй, байхгүй. Л.Оюун-Эрдэнийн ярианд ямар ч логик байхгүй, гүтгэлэг. Шууд нэвтрүүлэгт халз орьё Л.Оюун-Эрдэнэ ээ. Энэ хүн ер нь юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэргүй(103.212.116.144) 2026 оны 03 сарын 26

Энэ намын даалгвараар сайд хийжуугаа бол хулгайч биш байх боломжгүй юм яагаад гэвэл намынх нь бий болгож бүтээсэн чөтгөрийн тойргон систем нь тийм юм

0  |  0
Нэргүй(103.212.116.144) 2026 оны 03 сарын 26

Энэ намын даалгвараар сайд хийжуугаа бол хулгайч биш байх боломжгүй юм яагаад гэвэл намынх нь бий болгож бүтээсэн чөтгөрийн тойргон систем нь тийм юм

0  |  0
Нэргүй(103.212.116.144) 2026 оны 03 сарын 26

Энэ намын даалгвараар сайд хийжуугаа бол хулгайч биш байх боломжгүй юм яагаад гэвэл намынх нь бий болгож бүтээсэн чөтгөрийн тойргон систем нь тийм юм

0  |  0
zochin(202.179.18.59) 2026 оны 03 сарын 25

yundaa emzegledeg ym be ta uuruu humuus barimtgui yriad bdag ym bna lee. harin OYUK barimttai ugsun ym bish uu ATG-d

0  |  0
Shar tohoi.(178.209.132.214) 2026 оны 03 сарын 15

Gulgaich avilůagchid hoorondoo ugsenChavgants bolj ehelvee.Hulgaich avilagch urvagchid ard tumeng mangar gej bodood bna uu daa.Olon havar negtei.gedeg ARD tumen alatsah tsag irnee.Lalatuud soliortsogoojil bai.

0  |  0
zochin(202.126.90.192) 2026 оны 03 сарын 13

Энхбаяр эвгүй нөхөр бөгөөд юу ч хийж мэдэх орчин цагийн Түгжил мөн\n

1  |  0
аа(202.9.40.139) 2026 оны 03 сарын 16

Оюун-Эрдэнийн ярилцлага сайн болсон бна лээ.

2  |  0
Зочин(66.181.179.131) 2026 оны 03 сарын 14

Энхбаяр тийм зүйл хийх хүн бишээ,

0  |  1
ganaa(178.174.229.45) 2026 оны 03 сарын 12

OYUERDENE UGAASAA BUTEHGUI HUN HUDALCH HULGAICH ZUSARCH UH L MUUHAI HUN DEE

0  |  0
Зочин(66.181.179.100) 2026 оны 03 сарын 13

Энхбаяраа чи ариун цагаан хүн бишээ хулгайч луйварчин биш бол гишүүн болж чадахгүй

1  |  0
zochin(103.119.92.177) 2026 оны 03 сарын 15

ED NAR UTGAA ALDAG BAINA DAA

1  |  0
Top