Хамгийн алдартай ВЛОГ-чин МОНГОЛ ХОСУУД

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Сүүлийн үед youtube хөтлөх залуус нэмэгджээ. Үүнийг гэр бүлээрээ, хосоороо влог хийж, олонд танигдсан залуусын амжилтаас харж болно. Өдөр тутмын амьдрал, хэрэгцээтэй мэдээлэл, өөрсдийн үзэл бодол, хөгжилтэй агшнуудаа дүрсжүүлж үлдээсэн влогуудыг бид үзээд уйддаггүй. Мэдээж сайны хажуугаар саар гэдэг шиг ямар ч хэрэггүй гэж хэлж болохоор влогууд ч олон гарч байгаа. Харин тэр бүх влог дундаас хамгийн идэвхтэй влогчин таван хосыг онцлон нэрлэж байна. 

Хэрэв та төдийлөн влог үздэггүй, сонирхож байгаагүй бол дараах влоггеруудыг энэ удаа заавал сонирхохыг санал болгоё. 


1. “АНХДАГЧ” ХОСУУД

Youtube chanel: The Mongolian Family

Subscribe: 122 мянга

Хэдэн жилийн өмнөөс л “The Mongolian Family” гэх нэр цахим орчноор явах болсон. Ямартай ч тэр үед манай залуучууд дунд влог хийх, үзэх зэрг төдийлөн сайн хөгжөөгүй байлаа.  “The Mongolian Family” гарч ирснээр влог хийх сонирхолтой гэр бүл, хосууд ихэссэн гэж хэлж болно. Харин одоо Монгол залуусын дунд “The Mongolian Family”  бараг л “брэнд” болсон гэж хэлэхэд илүүдэхгүй биз. “The Mongolian Family” бол өөрсдийн өнгө төрх, үлгэр дуурайлалаа хийж буй влог бүхнээрээ хүчтэй илэрхийлдэг гэр бүл. Залуу гэр бүлийн соёл, амьдралын хэмнэл, хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан зэргийг тэдний влогоос олж харж болно. Тийм ч учраас “The Mongolian Family”-ийн влогууд анхдагч юм.


2. “МАНЛАЙЛАГЧ” ХОСУУД

Youtube chanel: Positive Mongolians

Subscribe: 121 мянга

Найзууд хоорондоо манай Түвшээ, Дөлгөөн гэж дотночлон ярихыг олонтаа сонсож байлаа. Ингэж дотночлох болсон хүмүүс бол “Positive Mongolians”-ийн хосууд болох Түвшээ, Дөлгөөн нар. Өөрсдийн влогоо хийхээс гадна “Хосын жор”, подкастууд нь олон хүмүүсийн үзэх дуртай влогуудын нэг болсон гэдэгт итгэлтэй явдаг.

Үргэлж л гэрэл гэгээг цацруулж, эерэг энергээр хүмүүсийг цэнэглэж байдаг учраас тэдний влогийг үзэх дуртай байдаг байх. Ядаж л тэдний хийдэг влог залуу хүмүүс ямар байх ёстойг зөв өнцгөөс нь харуулж өгдөг гэж боддог. Тийм ч учраас “Positive Mongolians”-ийг сонирхоод үзээрэй. Таны цаг үр дүнгүй өнгөрөхгүй гэдэгт итгэж болно.   


3. "ҮЛГЭРЛЭГЧ" ХОСУУД

Youtube chanel: Jason and Jayel

Subscribe: 100 мянга

Тэд “Youtube” хаягтаа 100 мянган дагагчтай хамгийн залуу хосууд байж магадгүй юм. "Jason & Jayel"-ийг ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд их үзэж байгаа ажиглагддаг. Өөрсдийн хийж буй бичлэгээрээ хайрыг түгээхийг хүсдэг бүжигчин хосууд маань сошиал ертөнцөд тун ч идэвхтэй. Ямартай ч тэдний бичлэгүүдийг үзэхэд уйдамгүй.  Маш хөгжилтэй, өөрийнхөөрөө байж чаддаг бусдад урам зориг өгдөг байх. Бид хэн ч байсан, ямар ч статустай байсан өөрийнхөөрөө л байх хэрэгтэй. Амьдралыг бүрэн дүүрэн мэдрэх хамгийн энгийн зүйл бол өөрийнхөөрөө, аз жаргалтай байх шүү дээ. 


4. "ЭРЧ ХҮЧТЭЙ" ХОСУУД

Youtube chanel:  Ganzaya Gn 

Subscribe: 65 мянга

Заяа, Төөгөө хоёр магадгүй хамгийн эрч хүчээр дүүрэн, өнгөлөг хосуудын нэг байх. Энд хүмүүсийн хувийн амьдрал ярих нь илүүц биз ээ. Тэд влогоороо интернетийг хэрхэн ашигтай байдлаар ашиглах, бизнес хийх, сошиал медиаг хөгжүүлэх талаар идэвхтэй мэдээлэл өгдөг гэж хэлж болно. Орчин үед цахим ертөнц өөрийн байр суурийг нийгэмд хүчтэйгээр тодорхойлоход маш том хөшүүрэг болох болсон. Хэрэв та энэ талаар сонирхож байвал тэдний влогийг сонирхоод үзэхэд илүүдэхгүй. 


 5. "ХАЙР ТАТАМ" ХОСУУД

Youtube chanel: TTU family

Subscribe: 52 мянга

“Positive Mongolians”-оос гаргадаг “Хосын жор” влогоор олонд танигдсан Такума, Уянга хоёрын “TTU family”-ийн влогууд сүүлийн үед ихэд алдаршаад байгаа. Япон залуу, Монгол охин хоёрын хайрын түүх маш олонд хүнд таалагдсан. Тэд ихэвчлэн өөрсдийн өдөр тутмын амьдралаараа влог хийдэг. Насны хувьд бага залуу ч гэр бүлийн амьдрал зохиож, бяцхан хүүхдээ өсгөж байгааг нь хараад олон хүмүүс хосуудыг маань хайрлаж, дэмжиж байгаа нь харагддаг.

Тийм ч учраас "Youtube"-д хамгийн идэвхтэй тэдний ертөнцөөр нэг аялаад үзээрэй. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжин (66.181.161.182) 2023 оны 11 сарын 13

Байхгүй

0  |  0
Мөнхжин (66.181.161.182) 2023 оны 11 сарын 13

Байхгүй

0  |  0
Мөнхжин (66.181.161.182) 2023 оны 11 сарын 13

Байхгүй

0  |  0
Мөнхжин (66.181.161.182) 2023 оны 11 сарын 13

Байхгүй

0  |  0
Мөнхжин (66.181.161.182) 2023 оны 11 сарын 13

Байхгүй

0  |  0
Мөнхжин (66.181.161.182) 2023 оны 11 сарын 13

Байхгүй

0  |  0
Мөнхжин (66.181.161.182) 2023 оны 11 сарын 13

Байхгүй

0  |  0
МӨНХЖИН (66.181.161.182) 2023 оны 11 сарын 13

Байхгүй \n

0  |  0
hh(66.181.181.204) 2019 оны 05 сарын 29

Anu yaachivaa hamgiin olon dagagchidtsi

1  |  0
Top