Асашёорюү М.Ананд, А.Ичинноров нарыг хатуу шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн өчигдөр /2019.05.26/ Токио хотноо өндөрлөсөн. Энэ башё нь Рэйва эриний анхны башё, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп шагнал гардуулсан зэрэг хэд хэдэн онцлогтой байсан бөгөөд хэний ч төсөөлж байгаагүй үр дүнтэй дууссан юм.

Хэйсэй тооллын сүүлийн тэмцээнд түрүүлсэн их аварга Хакүхо гэмтлийн улмаас зодоглоогүй бол шинэ озэки Такакэйшёо бэртээд тэмцээний голоос гарсан. Рэйва эриний эхний башёд түрүүлэх хүсэлтэйгээ хэлж байсан хоёр бөх байхгүй болж, ёкозүна Какүрюү хамгийн түрүүлэх боломжтой бөхөд тооцогдож байлаа. Гэвч засуул, шүүгч нарын алдаатай шийдвэр зуны тэмцээнийг орвонгоор нь эргүүлж орхилоо. Тус башё олон ч хүнийг бухимдуулж байгаа бөгөөд Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж ч монгол сумочдоо хийморьтой байхыг сануулаад амжив.

Их аварга энэ талаар "Ананд жаахан хийморьтой үзмээр байна шүү! Түрүүлэх боломж 100% байсан! Маягашира зиндаа чанар муудсан байна шүү! Түрүүлээд Трампд Монгол эр хүний золбоотой бахтай сайхныг харуулах байсан юм! Тэр Ичкоогийн байж байгааг! Сүх далайтал үхэр амар гэдэг шиг үнэн амар нэг хүн байна аа! Жаахан сэргэлдээ!!! Жавхаатай үз л дээ!!! Бөхийн боорцог шиг цацаал явчих л даа" хэмээжээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.108.195) 2019 оны 05 сарын 28

Одоо Сумод чацга царайлцгаах гэж байцгаана уу

0  |  0
(66.181.161.62) 2019 оны 05 сарын 28

Asa avrag (boss)sumogiin devjeend tahin Mongolchuud garch Japanuud oorsdoo chadahch ugui Gundalaigiin heldegeer ch...g tsarailaad...

0  |  0
(202.70.34.89) 2019 оны 05 сарын 28

АСА сандаа ч биш генээрээ амжилтанд хүрчээд, хэлэх шүүмжлэх д амархан л даа....

0  |  0
Зочин(202.21.126.30) 2019 оны 05 сарын 27

Зөв. Аса аварга хэлэхгүй бол хэн хэлэх вэ

1  |  0
Top