Өмнөговь аймгийн Номгон суманд орших “Номгон” хайгуулын хайгуулын талбайд метан хийн хайгуулын лицензтэй “Elixir Petroleum” компани "Рио Тинто"-той хайгуулын үйл ажиллагаанд хамтран ажиллахаар болжээ. Түүнчлэн Европын эрчим хүчний хамгийн том “ABB” болон Aspire Mining компанитай ч хамтран ажиллах юм байна.
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir Petroleum” компани Өмнөговь аймгийн Номгон суманд байрлах “Номгон-9” хайгуулын талбайд метан хийн хайгуул хийдэг юм. Метан хийн арвин их нөөцтэй гэж үзэж буй “Номгон IX” талбайд 2D чичирхийллийн судалгааг эхлээд удаагүй байна. Хайгуулын хамгийн чухал хэсэг гэж үздэг өрөмдлөгийн ажлаа энэ оны гуравдугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Тус компани хайгуулын судалгаа эхлэхээс өмнө буюу 2018 оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан юм. Одоогийн байдлаар хайгуул, судалгааны ажилд зориулж “Elixir Petroleum” компани 1.25 сая ам.долларын хөрөнгө оруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )