Налайхын 20.9 км авто замын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 09

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн төслийн ажлын явцтай танилцлаа. 

Уг төсөл нь өнгөрөгч дөрөвдүгээр сард ажил нь эхэлсэн, энэ оны арваннэгдүгээр сарын 30 гэхэд хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байгааг Улаанбаатар хотын Автозам, нийтийн тээвэр хариуцсан орлогч дарга танилцуулжээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро” ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Тэгшплант” ХХК, “Гашууны гол”ХХК, “Дарданговь” ХХК гэсэн гурван компани ажиллаж байна.

Төслийн хүрээнд 60 гаруй жилийн насжилттай, хоёр эгнээ 20.9 км автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч нийтийн тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автозамын транзит ачаа тээврийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлэх юм. Төслийн хүрээнд 20,9 км автозам, Хөлийн голын гүүр, нүхэн гарц, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, нийтийн тээврийн зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд буй.

Ерөнхий сайдтай БСШУС-ын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд зэрэг албаны хүмүүс ажиллаж байна. Ажлын хэсэг үргэлжлүүлэн Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, Эрүүл мэндийн төв, “Голомт” цогцолбор сургууль, 23 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцжээ. Мөн дүүргийн удирдлагуудтай нэгдсэн хурал зохион байгуулж тодорхой үүрэг чиглэл өгөхийн зэрэгцээ Налайх дүүргийн иргэдтэй уулзаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, зорилт, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө. Мөн иргэдийн санал, шүүмжийг сонсч орон нутаг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч ажилласан байна.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
USD BANK(197.210.227.125) 2019 оны 08 сарын 17

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

0  |  0
matilda(185.195.16.89) 2019 оны 06 сарын 10

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
зочин(66.181.161.105) 2019 оны 06 сарын 09

нэмэр болж нөлөөлөхгүй олон арга зам бий л дээ иргэдээ ажилгүй орлоггүй байлгаж байгаа дарга нартайгаа хариуцлага тооц ярь уурхайгаар амьдарч ирсэн уурхайчдийн санал хүсэлтийг сонсох хэрэгтэй шуурхай гарц шийдэл хэрэгтэй болоод удлаа даа сайд минь чадахгүй бол чаддагт нь ажлаа өгмөөр юм

0  |  0
зочин(66.181.161.105) 2019 оны 06 сарын 09

налайхд хэрхэн хандаж байгаа тухай иргэд шүүмжлэлтэй хандаж байна энэ зам ганцхан налайхын зам биш л дээ зүүн чиглэлийн тулгамдсан зам шүү дээ налайхчууд хожино налайхын уурхайн асуудлаар ганц гарц олохгүй засгийн газар байгаад яахав дээ хүн алахгүй эрүүл мэндээр хохироохгүй утаанд

0  |  0
Top