Заавал номын сангийн үнэмлэх, эсвэл мөнгөөр худалдаж авах шаардлагагүйгээр ном унших боломжтой боллоо. Тодруулбал Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд өнгөрөгч амралтын өдрүүдэд “УБ-Гудамжны номын сан”-г байршуулсан байна.
Нийслэл хотдоо гудамжны номын сан байгуулах санаачилгыг орчуулагч Т.Тара гаргажээ. Тэрбээр энэ оны эхээр Франц улсад байхдаа улаан бүхээгтэй гудамжны номын санг хараад Монголдоо хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.
Номын санг мод, хуванцар зэрэг өртөг багатай гарын доорх матеирал, өөр бусад юугаар ч хийж, байрлуулж болно. Хамгийн гол нь иргэд сайн дураараа хайрцагт ном цуглуулж, олон нийтийн газруудад үнэ төлбөргүй унших боломжийг олгох юм. Түүнчлэн хүмүүсийн уншиж дууссан номыг солилцуулах, гудамжны номын сангийн соёлыг Монголдоо нэвтрүүлж, цагаа зөв боловсон өнгөрүүлж сурах, номд дуртай болоход нь тодорхой хэмжээгээр туслах зорилготой сайн дурын төсөл юм. Энэ онунлаг аяныг Арханай аймгийн Цэнхэр сумынхан нутагтаа хэрэгжүүлж, хоёр ч номын сан байрлуулсан байна.
“УБ-Гудамжны номын сан”-гийн дүрэм
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “УБ-Гудамжны номын сан/UB-Street library” фэйсбүүк группээс авах боломжтой юм.
Сэтгэгдэл ( 2 )
Цэнхэр суман дах хоёр номын санг энэ гадаад эмэгтэй байгуулсан юм билээ шүү. Би байгуулаагүй. Залруулга хэрэгтэй байна.\n
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913